Ерөнхийдөө муу биш. Улирч байгаа жилийн оросын эдийн засгийн хөгжлийг Д.Медведев үнэлсэн үнэлгээг ийм үгээр илэрхийлэж болно. Хамгийн гол нь хямралын хор уршгийг арилгаж, сайхан ирээдүйтэй түвшинд гарсан гэж Д.Медведев, 2010 оны дүнг гаргах эдийн засгийн асуудлаар хийсэн зөвлөлгөөн дээр хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. 2008 оны эцэс, 2009 оны эхэн гэхэд энэ хямрал ийм удаан үргэлжилнэ гэдгийг хэнч гүйцэд ойлгохгүй байсан. Дэлхийн санхүүг эдийн засгийн хямрал, макро эдийн засгийн асуудал, энэ зун улс оронд байгалын гамшиг тохиолдсон ч гэсэн 2010 оны ОУ-ын эдийн засагт нааштай үйл явдлууд байсан гэж Д.Медведев тэмдэглээд: Өнгөрсөн жил манай эдийн засагт хэрэгжүүлсэн тэр бодлого хамгийн муу нь байгаагүй юм. Түүнээс гадна тэр бодлого тайван, тааламжтай уур амьсгалтай байсан юм. Мэдээж хэрэг үүнд дотоодын хүнд хэцүү байдал, оросын эдийн засгийн бүтцийн босго, маш хэцүү зун зэрэг нөлөөлсөн нь мэдээж. Нэг талаас урьд хожид үзэгдээгүй халуун, байгалын түймэр зэрэг нь хөдөө аж ахуйд том цохилт болж ургацынхаа жинтэй хэсгийг алдсан, нөгөө талаас макро эдийн засгийн үзүүлэлтүүдээ унагаасан юм. Тэгэхдээ нийтэд нь авч үзэх юм бол байдал муугүй байгаа, учир нь ноднин жил уналт 10% байсан бол энэ жил бараг 4%-ийн өсөлттөй байлаа гэж ерөнхийлөгч ярилаа. Харин мөнгөний ханшны уналтын талаар сайн юм хэлэх арга алга. Тариа бага хурааснаас болоод хүнсний үндсэн бүтээгдхүүний үнэ өслөө. Энэ байдал жирийн ард түмний амьдралд муугаар нөлөөллөө гэдгийг ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөөд: Өөрөө өөрсддөө өгөөд байсан тэр параметрийг барьж чадсангүй. Таамаг 8,5 гэж байсан боловч байдлаас харахад арай өндөр байх бололтой. Ямар ч тохиолдолд нилээд дээр үеэс тогтоосон курсээ хэрэгжүүлэх ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Мөн дараагийн жил мөнгөний ханшны уналтыг багасгахын төлөө үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэй гэлээ. Ерөнхийлөгчийн, засгийн газрын өмнө тавьсан бас нэг зорилт бол хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулах асуудал юм. Гадаадын хөрөнгө оруулагчид ОУ-д орж ирж байна гэхдээ л хүссэн хэмжээнд хүрэхгүй байна гэж Д. Медведев тэмдэглээд: Хөрөнгө оруулалтын уур амьсгал манайд арай л сайн баймаар санагдаж байна. Тиймээ, хямралын хор уршигтай тэмцэх, ажилгүйдлын асуудлыг шийдэх, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хадгалаж чадсан энэ тал дээр засгийн газар сэтгэл амар байж болно. Харин хөрөнгө оруулалтын уур амьсгал бол маш хэцүү асуудал энд объектив болон субъектив шалтгаанууд нөлөөлсөн. Энэ нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд ер бусын арга хэмжээ авах магадлалтай байна гэлээ. Орос, Белорусс, Казахстан улсуудын Гаалийн холбооны механизмыг сайжруулах талаар ирэх жил нилээн хүчин зүтгэл гаргах шаардлагатай болж байна. Энэ гурван улсын эдийн засгийн нэгдсэн орон зай байгуулах ажлын бэлтгэл эрчимтэй явагдаж байна. Энэ интеграц бол улс төрийн том ялалт юм гэж Д.Медведев тэмдэглэлээ. Энэ нь оросын эдийн засгийн хувьд том шалгуур болно гэдгийг тэр нуухгүй байна.