Оросын засгийн газар, Бүх Оросын ҮЭ-үүдийн нэгдэл, ажил олгогч нар өнөөдөр Москвад, ерөнхий сайд Владимир Путины дэргэд ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурна. Гурван жилийн хугацаатай батлаж байгаа энэ баримт бичигт, хөдөлмөр нийгмийн хангамжийн болон түүнтэй уялдаатай, холбооны хэмжээний эдийн засгийн харилцааны ерөнхий зарчмыг тогтоож өгдөг юм. Энэ хэлэлцээрт талуудын зохицуулагчид Эрүүл мэнд нийгмийн хөгжлийн сайд Татьяна Голикова, Оросын бие даасан ҮЭ-үүдийн холбооны дарга Михаил Шмаков, Хувиараа үйлдвэрлэл эрхлэгчид болон аж үйлдвэрийнхний оросын холбооны ерөнхийлөгч Александр Шохин нар гарын үсэг зурна.