2010 онд ОУ-д оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 40 тэрбум доллар болсон байна. Мягмар гаригт болсон гадаадын хөрөнгө оруулалтын комиссын хуралдаан дээр ерөнхий сайд Владимир Путин үг хэлэхдээ ингэж мэдэгдлээ. “Ойрын үед гадаадын хөрөнгө оруулалтын урсгал улам нэмэгдэнэ” гэдэгт найдаж байгаагаа тэр илэрхийллээ. Гадаадын хөрөнгө оруулагчид   стратегийн салбарт хөрөнгө оруулахад нь хөнгөлөлт үзүүлэх анхны багц засварыг хууль тогтоомжид ирэх жил оруулна гэж Путин хэллээ. “Хямралын үеийн одоогийн нөхцөл байдалд дэлхий дахинаа хөрөнгө оруулалтын болон технологийн төлөөх хүчтэй өрсөлдөөн болж байна” гэж тэр магадлан мэдэгдлээ. “Капиталыг татаж чадах тааламжтай нөхцлийг хэн бүрдүүлж чадна тэр ялалт байгуулна” гэдэгт засгийн газрын тэргүүн итгэлтэй байна.