Засгийн газрын энэ  оны сүүлчийн хуралдаанд ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев оролцоно. Тэрээр сайд нарийн танхимын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, шинэ онд гүйцэтгэх засаглалын шийдвэрлэх ёстой үндсэн асуудлыг тодорхойлож өгнө. Өнгөрсөн долоо хоногт Д.Медведев холбооны телевизийн тэргүүлэх сувгуудад ярилцлага өгч оны дүнг гаргахдаа, түшмэдүүдийн аппаратад цэвэрлэгээ хийх, хүчний байгууллагын хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай байна гэж мэдэгдсэн билээ.