СДЗ-ийн тухай шинэ гэрээнд, ПДХ системийг дэлгэрүүлэх явдлыг хязгаарлах, СДЗ-ийг хорогдуулах хоёрын уялдаа холбоог Төрийн Дум батлаж өгөх ёстой. Парламентын доод танхимын Олон улсын харилцааны хорооны дарга Константин Косачев мягмар гаригт ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. СДЗ-ийг хорогдуулах тухай шинэ гэрээг батлах хуулийн төсөлийн хоёр дахь уншилтын засварт  депутатууд өөрсдийн байр суурийг оруулахыг хичээж байна гэж тэр хэллээ. АНУ өөрийн ПДХ системийг дэлгэрүүлэхдээ ямарч хязгаарлалт хийхгүй гэдгээс үндэслээд энэ уялдаа хуулийн хүчин төгөлдөр бус гэж сенаторууд үзсэн бөгөөд түүнийгээ америкийн сенатын гэрээний баталгааны тогтоолд тэмдэглэсэн гэж Косачев санууллаа. Сенаторуудын тогтоолд Төрийн Дум тохирсон хариу өгөхөөр бэлдэж байна. Хөндлөнгийн хороо засвар хийх ажлыг 12-р сар дуусахаас өмнө дуусгахаар төлөвлөж байна. Төрийн Дум, 2011 оны, ойролцоогоор 1-р сарын 12-ны үед анхны хуралдаанаараа засварыг батлах ёстой.