ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, Москвагийн агаарын тээврийн сүлжээний ажлыг шалгахыг ерөнхий прокурор Юрий Чайкад даалгалаа. Цаг агаарын онцгой үзэгдлээс үүссэн асуудлаас болж “Шерметьево”, “Домодедово” онгоцны буудлуудаас хэдэн мянган зорчигчид очих газраа хүрч чадахгүй байна. Нийслэлийн агаарын сүлжээ болон түүнтэй холбоотой ажиллаж байгаа компаниуд, онцгой нөхцөл байдалд орсон зорчигчидод үйлчлэх болон агаараар ачаа тээвэрлэх тухай хууль тогтоомжийг бүрэн дүүрэн биелүүлж байгаа эсэхийг бодит жишээн дээр шалгана. Үүнээс гадна зорчигчдын гаргасан гомдолын дагуу, Оросын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хяналтын газар москвагийн Шеремьтево-2 онгоцны буудлын эрүүл ахуйн байдалд шалгалт хийнэ.