Тов тодорхой цагаачлалын бодлого, бүх оросын эх оронч үзэл. Энэ хоёр нөхцөл байдал гадаадынхныг үзэн ядах үзлийг таслан зогсооно гэж Төрийн зөвлөлийн гишүүд үзэж байна. Хүн амын бодлогын асуудал хэлэлцэх гэж төлөвлөөд байсан Төрийн зөвлөлийн хуралдааны хэлэлцэх хэргийг ОУ-ын ерөнхийлөгч даваа гаригт шууд өөрчиллөө. Юуны өмнө нийгмийг үндэстэн хоорондын сөргөлдөөнөөс ангижруулах хэрэгтэй гэж Д.Медведев үзэж байна.Москва, Санкт-Петербург, Донын Ростов хотуудад эмх замбараагүй байдал гарсан 12-р сарын дунд үеээс хойш гадаадынхныг үзэн ядах үзлийн тухай асуудал оросын нийгэмийн анхааралын төвд байна. Хойд Кавказаас гаралтай хүмүүстэй зодоон хийсэн “Спартак” багын хөгжөөн дэмжигч Егор Свиридов амь насаа алдснаас болж эмх замбараагүй байдал бий болсон юм. Энэ зодоонд оролцсон хүмүүсийг цагдаагийнхан сулалсан явдал гал дээр тос нэмсэн юм.Өнөөдөр ОУ-д болсон ажиллагаа бол нэг их гайхаад байх зүйл биш европын оруудад ч угсаатан хоорондын сөргөлдөөн хурцдаад байна. Улам өсөн нэмэгдэж байгаа даяарчлал гол шалтгаан бөгөөд үүнтэй зэрэгцээд хүн амын цагаачлал өсөн нэмэгдэж байна. Дэлхийн хаана ч нийгмийн бүрэн төгс нийцэлт одоохондоо олдоогүй байна гэж оросын ерөнхийлөгч магадлан тэмдэглэлээд: ОУ бол үнэлэж баршгүй туршлагатай, гайхамшигтай улс юм. ОУ бусад улсуудыг бодвол ард түмнүүд нь хэл соёл, шашин шүтлэгээ хадгалаж, улс төрийн эв нэгдлийг олж авсан сайхан туршлагатай ард түмэн. Ийм эв нэгдэл, олон талт байдлын хослол биднийг хүчтэй, нөлөөтэй үндэстэн болгож байна гэж Д. Медведев хэллээ.Ийм нийцэлтийг хадгалахын тулд төр засагийн болон нийгмийн өдөр тутмын хүчин чармайлт шаарлагатай гэж ерөнхийлөгч үзэж байна. Гадаадаас цагаачлан ирж байгаа хүмүүсийнхээ тоогоор ОУ өнөөдөр АНУ-ын дараа хоёрт орж байна. Нэг талаас энэ нь улс орны өөртөө татах чадварыг харуулж байна. Нөгөө талаас цагаачдын дарамт том асуудал үүсгэдэг, түүнийг зөвхөн цагаачлалын сайн хууль тогтоомжоор шийдвэрлэж болно. Гадны цагаачлалаас гадна оросууд нутгийн гүнээс эдийн засгийн хувьд хөгжингүй бүс нутгууд руу шилжин суурьших гэсэн дотоодын цагаачлал бас бий болоод байна. “Ард түмний ийм бөөгнөрөл нь” зуун зуун жилээр хувиарлагдаж ирсэн газар нутгийн, угсаатнуудын тэнцвэртэй байдлыг алдагдуулж байна. Орон нутгийн үндэстэн ястангуудын “нутгийн зөвлөлтэй” тулж ажиллах ёстой амбан захирагчид энэ асуудлуудыг шийдэх ёстой. Сүүлийн жилүүдэд хармсалтайгаар мартагдсан “бүх оросын эх оронч үзэл” гэдэг ойлголтын нэр хүндийг сэргээх нь маш чухал гэж ОУ-ын ерөнхий сайд үзэж байна. Энэ ойлголтоос ичих хэрэггүй гэж Владимир Путин, Төрийн зөвлөлийн хуралдаан дээр хэллээ. Хүн бүрийн амжилт, улс орны амжилтаас шалтгаална эсвэл эсрэгээрээ байна гэдгийг хүн бүр ойлгож, хүн бүр эх орноороо бахархаж байх ёсттой. Эх орондоо хэрэгтэй гэдэг сэтгэлээр холбогдсон хүмүүсийн нэгдэл орос үндэстэнг бүрэлдүүлсэн энэ бодит байдлыг одоо сануулах шаардлагатай болсон гэдэгтэй санал нэг байна гэж “Даяарчлалын бодлого дахь Орос улс” сэтгүүлийн ерөнхий редактор Фёдор Лукьянов хэлээд: Үүнд яаж хүрэх вэ гэдэг бол өөр асуудал юм. Жинхэнэ арьсны үзэлтэй орноос Америк, 40-50 жилийн дотор ямар үндэстэн байх нь огт хамаагүй тийм нийгэмд шилжсэн тэр туршлагыг ОУ улс анхааралтай судлах хэрэгтэй. Жишээ нь, Франц улс байнга л БН улсын үзэл баримтлалд тулгууралдаг байсан, харин одоо франц хүн гэдэг угсаатны талаасаа биш үзэл бодол талаасаа болсон юм биш үү. Энэ бүхнийг л судлах хэрэгтэй гэлээ. Иргэний эв нэгдлийг тогтоох жорыг олно гэдэг тийм амар ажил биш. Нийгэмд энэ асуудлаар илэн далангүй ярилцаж эхэлсэн нь нэг гол алхам юм. Тэгэхлээр хариулт эрт орой хэзээ нэгэн цагт олдож л таараа.