2008 онд Гүрж улс Өмнөд Осет улсын эсрэг түрэмгийлэл үйлдснээс болж үүссэн хямралаас хойш Орос, НАТО-гийн харилцаа 2010 онд тогтворжиж байна гэдэгт НАТО-гийн дэргэд суугаа ОУ-ын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин итгэлтэй байна. Шинэ харилцааны суурийг 2009 онд тавьсан юм. Дараачийн жилээс нь энэ суурь довжоо улам бэхжлээ. ОУ, НАТО-тай урьдчилан хархуйц, тогтвортой харилцаатай байх ёстой. ОУ хэнтэй харьцаж байна, өөрийн улсын баруун хилийн аюулгүй байдалд санаа зовохгүй байж болох уу үгүй юу гэдгийг мэдэхийг хүсэж байна гэж Дмитрий Рогозин тэмдэглэлээ. 2010 онд Хойд атлантын эвсэл шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Андрес фог Расмуссены удирдлага дор оросын улс төрийн удирдлагатай итгэлцэлийн харилцааны чиг баримжаа барьж эхэлсэн юм. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Москвад айлчлаж, ОУ-ын ерөнхийлөгч, ерөнхий сайдтай хийсэн хэлэлцээр, санал зөрөлдөөн одоохондоо хангалттай байгааг харууллаа. Харин одоо НАТО шинэ стратегийн концепцоо батлах гэж байна. Энэ нь эвслийн үндсэн хууль маягын баримт бичиг бөгөөд араваас доошгүй жил үйлчлэх ёстой юм. НАТО шинэ концепцоо батлахын өмнө ОУ-ын талаархи дотоодын үзэл бодлоо нэгтгэхийг зорьж байна. Балт орчмын болон Зүүн Европын орнуудын оросын эсрэг байр суурийг тооцвол энэ нь тиймч амар биш асуудал юм. Саяхан “Викиликс” сайтын хэвлэсэн шуугиан тарьсан нийтлэлийн, Балт орчмын улсууд болон Польш улсыг ОУ-аас батлан хамгаалах НАТО-гийн төлөвлөгөөнөөс харахад эвсэл ОУ-тай үр бүтээлтэй яриа хэлэлцээ явуулахын эсрэг хүчин нилээн идэвхитэй байгаа бололтой. Тэгэхдээ саяхан Лиссабонд болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев оролцсон билээ. Энэ нь ОУ болон Барууны эвслийн хоорондох харилцан итгэлцлэл, түншлэлийг хөгжүүлэх том амжилт болсон гэж Д.Рогозин тэмдэглээд: Дээд хэмжээний уулзалт нааштай үр дүнтэй болсон. Европын ПДХ систем байгуулах хүнд хэцүү асуудлуудыг оролцуулаад хамтын ажиллагааны замыг тусгасан гайхамшигтай тунхаглалыг баталсан юм. Энэ нь ямар үр дүнтэй болохыг дараа жил л харуулна. Гаднын эвсэлтэй харилцах харилцаанд ОУ гоомой хандахгүй гэж дипломатч үзэж байна. Ямарч цэргийн эвсэл ОУ-ын хувьд бодит аюул, учир нь тэд зэвсэгт хүчинтэй бөгөөд энэ хүчийг ямарч тохиолдолд, ямарч нөхцөл байдалд  ОУ-ын ашиг сонирхолын эсрэг хэрэглэх боломжтой. Ийм учраас л ОУ, үл мэдэгдэх эрсдлээс өөрсдийгөө хамгаалахын тулд дэлхийн томоохон цэрэг, улс төрийн эвсэлтэй харилцаагаа хөгжүүлэхийг хичээж байна. Өнөөдөр талууд харилцаагаа төлөвлөх боломжтой болж байгаа нь нааштай үр дүн гэж Дмитрий Рогозин тэмдэглээд: НАТО-той болон Баруунтай бүхэлд нь энэ харилцаа хэдий чинээ их байна, төдий чинээ, ОХУ-ын хувьд сайн байх болно. Яагаад гэвэл энэ хамтын ажиллагааны капитал оросын эсрэг үзэлд хаалт болно. НАТО манайтай харилцах харилцаандаа зарим нэг зүйлийг гээж байх нь бидний зорилго юм. Энэ талаас нь харах юм бол улирч байгаа жил амжилттай байлаа. Харин Лиссабонын уулзалтын талаар бол тасархай болсон гэж хэлж болно гэлээ. Эвсэл, ОУ-тай дүгнэж цэгнэсэн, улам нягт, сайн хөршийн, харилцаатай байна гэдэгт ОУ найдаж байна гэж Рогозин нэмж хэллээ. ОУ, НАТО оролцсон нийт Европын ПДХ шинэ систем байгуулах хэлбэрийг бий болгох нь ийм өөрчлөлтийн билиг тэмдэг болно.