Долоон долоо хоногийн өмнө Испани улсын авсан арга хэмжээний хариуд  Орос улс 12-р сарын 24-нд испанийн 2 дипломатыг эх оронд нь буцаалаа гэж испанийн “Паис” сонин “мэдээлэлийн эх сурвалжаас” иш татан уламжиллаа. “Өөрсдийнх нь статустай харшилсан үйл ажиллагаа явуулсан учир” Мадрид, оросын хоёр дипломатчдыг эх оронд нь буцаасан билээ гэж сонинд бичсэн байна. Хэрвээ дипломатчид тагнуулын ажиллагаанд оролцсон бол Испани улс иймэрхүү үг хэллэгийг хэрэглэдэг юм. Үүний хариуд ОУ, испанийн дипломатчид Игнасио Картахену, Борха Кортес-Бретона нарыг эх оронд нь буцаасан юм. Эх оронд нь буцаасан оросуудын нэрийг дурдахгүй байна. Дипломатчуудыг харилцан эх оронд нь буцаасан ажиллагааг хоёр улсын төр засаг баталаагүй байна.