Дэлхийн ихэнх улсуудын төрийн тэргүүнүүд Шинэ жилийг дулаан оронд угтах нь ээ. Тэдний дунд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Францийн ерөнхийлөгч Николя Саркози нар байна. Христосын мэндэлсэн баяраар Барак Обама Гавайн арлуудад наранд шарахаар явжээ. Саркозигийн гэр бүлийнхэн Мароккод баярласан байна. Харин канцлер Ангела Меркель швейцарийн Альпад цанаар гулгахаар явжээ. Оросын улс төрчид баяраа уламжлал ёсоор тэмдэглэдэг. Ерөнхийлөгч Д.Медведев Шинэ жилийг гэр бүлийнхэнтэйгээ угтдаг. Дараа нь тэр Сочид ажлын уулзалтын хийх далимаар уулын цанаар гулгадаг юм. Засгийн газрын ерөнхий сайд Владимир Путин, шинэ жилийн эхний өдрүүдэд уламжлал ёсоор Сочи явах эсэхээ шийдээгүй байна.