Москвад, Бүх Оросын жүжгийн зохиолчдын “Хүндэтгэл. Үүрэг. Нэр төр”, “Орос орон минь, Бид чиний хүүхдүүд шүү” уралдааны түрүүлэгсэдэд шагнал гардууллаа. Энэ удаагийн уралдаанд оросын залуу зохиолчид болон энэ төрлийн мастеруудын бичсэн шилдэг 160 жүжгийн зохиол ирүүлсэн гэж Жүжгийн зохиолыг хөхиүлэн хөгжүүлэх сангийн ерөнхийлөгч, “Орчин үеийн жүжгийн зохиол” сэтгүүлийн ерөнхий редактор Николай Мирошниченко мэдэгдлээ. Энэ уралдаан уламжлал болсон бөгөөд ОУ-ын болон гадаадын жүжгийн зохиолчид оролцдог юм гэж тэрээр тэмдэглэлээ.