Москва 3 дахь хоногоо цасан хунгар, замын мөс, унасан мод цэвэрлэх ажил хийж байна. Тасарсан цахилгааны шугамыг засварын бригадынхан залгасаар байна. Нийслэлийн хойд хэсэг одоо болтол гэрэлгүй байна. Москва мужийн 16 дүүргийн суурин газрууд одоо болтол цахилгаангүй байна. Бүтэн гурван хоног цахилгаангүй байсан москвагийн “Домодедово” онгоцны буудал хоёр , гурван өдрийн дотор хэвийн ажиллаж эхлэнэ гэж “Росавиации” компанийн тэргүүн Александр Нерадько мэдэгдлээ.