Үндэстэн хоорондын сөргөлдөөн гаргах гэсэн оролдлогыг чанга хатуугаар таслан зогсоохыг бүс нутгийн тэргүүнүүдээс ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев шаардлаа. “ОУ-ын хувьд үндэстэн хоорондын сөргөлдөөн, хаана гарч байгаагаас шалтгаалалгүйгээр үхлийн аюултай” гэж тэрээр Төрийн зөвлөлийн хуралдаан дээр үг хэлэхдээ тэмдэглэлээ. Олон үндэстэн ястны энх тайвнаар зэрэгцэн амьдрах нөхцлийг бүрэлдүүлэлгүйгээр “бидэнд болон бидний үр хүүхдүүдэд ирээдүй байхгүй бөгөөд улс орны хөгжил болон оршин тогтнол байхгүй” гэж Медведев онцлон тэмдэглэлээ. “ОУ бусад улсуудыг бодвол манай ард түмнүүд хэл соёл, шашин шүтлэгээ хадгалаж, улс төрийн эв нэгдлийг олж авсан сайхан туршлагатай ард түмэн” гэж төрийн тэргүүн хэллээ. “Ийм эв нэгдэл, олон талт байдлын хослол биднийг хүчтэй, нөлөөтэй үндэстэн болгож байна. Энэ байдал дандаа ийм байхгүй шүү дээ” гэж тэр санууллаа.