Хос уран гулгалтын алдартай тамирчид Ирина Роднина ба Александр Зайцев, Людмила Пахомова ба Александр Горшков нарт зориулсан “ОУ-ын алдартай тамирчид” цувралаар, дурсгалын хоёр мөнгөн зоосыг ОУ-ын банк гаргалаа. Гурван рублийн энэ зоосыг 925-ын сорьцтой мөнгөөр хийсэн байна. Зоосны ар тал дээр уран гулгагчдын дүрийг товойлгон цутгасан байна. Энэ зоосыг 3000 ширхэгээр гаргажээ. Санкт-Петербургийн Ростралийн баганануудын 200 жилийн ойд зориулсан 25 рублийн мөнгөн зоос өнөөдрөөс эхлэн эргэлтэнд орлоо.