Улиран өнгөрч байгаа 2010 он, оросын аврагчдын хувьд онцлог жил байлаа. Хамгийн эр зориг шаардсан, эрсдэлтэй мэргэжлийн нэг ОБЯ, өнөөдөр 12-р сарын 27-нд хорин жилийн ойгоо тэмдэглэж байна. Оросын аврагчид сая гаруй хүний амь насыг аварсан явдлыг хорин жилийн ажлынхаа гол үр дүн гэж үзэж байна. “Хамгийн гол нь урагшлан ахихын хирээр манай хорших үзэл бодлыг хадгалах ёстой” гэдэгт ОБЯ-ны сайд Сергей Шойгу итгэлтэй байна. Аврагчдын ах дүүгийн барилдлага нь  “ОХУ болон оросын ОБЯ-ны төлөө зүтгэж байна” гэж бахархалтайгаар хэлэх боломжийг өгч байгаа юм. Түгшүүрийн дохион дор цуглархад тэдэнд хэдхэн хором л олддог. Үерт автсан газар, тээврийн хэрэгсэлийн осол, түймрийн  гал, утаан дунд, нурж унасан байшингийн нуранги дор хүмүүст хаана л тусламж хэрэгтэй байна, тэнд аврагчид хамгийн түрүүнд очдог билээ. Өнөөдөр ОБЯ, 300 мянга гаруй хүнтэй бие бүрэлдхүүн, хэдэн зуун онгоц, нисдэг тэрэг, хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжтэй нүсэр том айл болоод байна.Өнгөрсөн жилүүдэд оросын аврагчид, дэлхийн 60-аад оронд гарсан онцгой байдлын үед ажиллаж, тусласан байна. Баярын өдрүүдэд ч ажил мундахгүй гэж ОБЯ-ны олон улсын департаментийн захирал Юрий Бражников ярьж байна: Латин америкийн тивийн хойд хэсэгт болсон усны үеэрт хэлмэгдсэн хүмүүст зориулсан хүмүүнлэгийн ачаатай оросын онгоцнууд Венесуэл, Колумб улс руу дөнгөж нисээд байна. Бас усны үерт авахуулсан Черногор улсаас дөнгөж сая нэг онгоц нисэж ирлээ. Израилийн Хайф хотод гарсан гал түймрийг унтраалцаад саяхан ирлээ. Энэ жил иймэрхүү жишээ маш олон байлаа. Онц байдал болсон газраас оросын болон гадаадын иргэдийг нүүлгэн шилжүүлэх болон харилцан туслалцах 35 ажиллагаа явууллаа гэж тэр хэллээ. ОБЯ-ны онц байдлын хүмүүнлэгийн тусламжийн оросын үндэсний корпус хоёр жил гаруй Евро эскадрильд оролцож байна. Португал, Грек улсуудад гарсан аймшигтай түймрийн дараа янз бүрийн улсуудын нисэх онгоцны хэсгүүдээс бүрэлдсэн энэ эскадрилийг байгуулсан юм. ОУ, евро эскадрилийн энэ хэсэгт  Ил-76, Бе-200 болон асар том хэмжээтэй Ми-26 нисдэг тэрэг зэргээ оруулсан юм. Энэ жил ОУ-д гарсан байгалын ойн түймэр дараа нь Европт болсон усны үер зэрэгт олон улсын аврагчид оролцсон билээ. Хэрвээ энэ ажиллагааг нэгдсэн нэг төвөөс удирдсан бол илүү үр дүнтэй байх байсан юм. Европ тивд олон улсын ОБЯ байгуулахыг ОУ нэг бус удаа санал болгоод байгаа билээ. Энэ төслийг Франц, Герман, Швейцар, Итал, Украин улсууд аль хэдийнээ дэмжээд байна.