СДЗ-ийг хорогдуулах тухай гэрээг батлах хуулийн төслийн хоёр дахь уншилт оросын парламентад тийм амар болохгүй. Парламентын хоёр бүлэг гэрээг батлахын эсрэг байна. Энэ баримт бичгийг батлахдаа америкийн сенаторуудын өгсөн тайлбар депутатуудад тайлагдахгүй байна. ОХУ-ын Төрийн Дум, СДЗ-ийн тухай гэрээг гурван уншилтаар хэлэлцэнэ. Оросын парламентын доод танхимд иймэрхүү хэлэлцүүлэг анх удаа болж байгаа юм. Олон улсын хэмжээний хэлэлцээрийг урьд нь Думд нэг уншилтаар л хэлэлцдэг байсан юм. Учир нь АНУ-ын Конгрессын сенат СДЗ-ийн тухай гэрээг батлах тогтоолд олон янзын тайлбар, мэдэгдэл хавсаргасан юм. Энэ оны 4-р сард Д.Медведев, Барак Обама нарын гарын үсэг зурсан баримт бичгийн утга агууллага, үг үсэгт энэ тайлбарууд нь тохирохгүй байна гэж оросын парламентын гишүүд үзэж байгаа юм. Юуны өмнө ПДХ америкийн системийг байгуулах асуудлын тухай ярьж байна гэж Нийгэм, улс төрийн судалгааны төвийн захирал Владимир Евсеев үзэж байна: СДЗ-ийн тухай Прагын гэрээнд ПДХ системийн тухай асуудал бул чулуу болно гэж үзэж байсан нь яг л боллоо. ПДХ даяарчлалыг хамарсан систем байгуулах үйл хэргийг өөртөө үлдээхээр америкийн тал санаархаж байна. ПДХ америкийн үндэсний систем байгуулах асуудал, Прагын СДЗ-ийн тухай гэрээнээс ОУ гарах шалтаг болох ёсгүй гэсэн заалттай гэрээг батлах тогтоолыг АНУ гаргасан юм. Энд оросын тал зохих хариулт өгнө гэж бодож байна. Мэдээж хэрэг америкийн ПДХ системийг их хэмжээгээр нэмэгдүүлнэ гэдэг ОХУ-ын стратегийн потенциалд  заналхийнэ гэсэн үг шүү дээ гэлээ.Хэрвээ америкийн тал засвар оруулаагүй бол оросын парламент энэ баримт бичгийг өнгөрсөн долоо хоногт батлах байсан юм гэж ОХУ-ын гадаад улс төрийн байгууллагын удирдагч Сергей Лавров итгэлтэй байна. Энэ баримт бичиг жигнэж цэгнэсэн, харилцан буулт хийсэн зэвсэглэлийг хорогдуулах тийш хийсэн чухал алхам байсан юм. Энэ баримт бичгийн дагуу АНУ, ОУ-ын цөмийн зэвсгийн потенциалийг бараг 2 дахин хорогдуулах ёстой байсан юм. Энэ гэрээний дагуу талууд 7 жилийн дотор хүнд бөмбөгдөгч онгоц болон усанд шумбагч хөлөгт байрлуулсан баллистик пуужин болон тив алгасагч баллистик пуужингуудын 700 тээгч, 1550-аас багагүй цөмийн цэнэгт хошуутай байх ёстой. СДЗ-ийн гэрээнд заасан СДЗ болон ПДХ системийн хоорондын харилцааг бүх нийтээрээ мэдэж байгаа. Энэ асуудлаар америкийн сенаторуудын хийсэн тайлбар оросын талд огт таалагдахгүй байна гэж Төрийн думын Олон улсын харилцааны хорооны дарга Константин Косачев  ярьж байна: Төгсгөлийн баримт бичиг дээр бид энэ тайлбарын тухай нухацтай ярилцах болно. Нэгдүгээрт энэ нь манай америк нөхдүүдийн, СДЗ, ПДХ систем хоёрын хоорондох холбоог заасан гэрээний удиртгал хэсгийн хуулийн хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэж байгаа явдал юм. Энэ нь гэрээний зарим хэсгийг өөрийнхөөрөө тайлбарлах гэсэн оролдлого гэхээс өөр арга алга. Жишээ нь төмөр замын тавцан дээрх авсаархан пуужингийн цогцолборын тухай энэ баримт бичигт онцлож дурсаагүй юм. Харин сенаторууд үүнийг бараг гэрээний текстэнд оруулсан байна. Ер нь гэрээний баталгааны тогтоолд ерөнхийд нь оруулсан байгаа. Цөмийн бус буюу энгийн цэнэгт хошуутай тив хоорондын стратегийн пуужинг цөмийн пуужинтай адилтгаж үзнэ гэсэн хоёр ерөнхийлөгчийн тохиролцоог үгүйсгэж байна гэсэн үг. Энэ гэрээний цаад санаа нь ойлгомжтой байна. Пуужин нисэж байгаа үед тэр цөмийн цэнэгт хошуутай юу, энгийн хошуутай юу гэдгийг ялгах аргагүй. Үүнд л хоёр ерөнхийлөгчийн үйл ажиллагааны логик оршиж байгаа юм. Хамгийн наад зах нь энэ гурван байр суурь дээр нэмэлт тайлбар авах шаардлагатай байгаа юм гэж нэр төртэй оросын парламентчин  ярьж байна. Иймэрхүү тайлбар нилээд их байх болно гэж сөрөг хүчнийхэн болон шинжээчид үзэж байна.