Хятадын тэргүүлэх улс төрчдийн дунд “Гуанмин жибао” сонины явуулсан санал асуулгын дүнгээр ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев эхний аравт багтсан   байна. Энэ оны 11-р  сард Д.Медведев оросын удирдагчдаас хамгийн анх Курилийн арлуудад очсон гэж тус сонин тэмдэглэсэн байна. Смоленск орчимд онгоцны сүйрэлд амь үрэгдсэн Польшийн ерөнхийлөгч асан Лех Качиньский, “Викиликс” сайтын үндэслэн байгуулагч Жулиан Ассанж, Бразилийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Дилма Роуссефф нарийг улирч буй жилийн нэр төртэй хүмүүсээр тодруулсан байна.