Москвагийн Хамовникын шүүх өнөөдөр Михаил Ходорковский, Платон Лебедев нарт ял оноох шүүх хурал хийнэ. Нефтийн “ЮКОС” компанийн хамтран эзэмшигчид байсан эдгээр нөхдүүдийг асар их хэмжээний хөрөнгө идсэн гэж үзэж байгаа бөгөөд хоёуланг нь тус тус 14 жилээр хорих ял оноох хэрэгтэй гэж яллагч үзэж байна. 2003 оноос хойш шоронд суугаа Ходорковский, Леведев нарт тулгаж байгаа хоёр дах ял нь энэ юм. Татвараас зайлсхийсэн, луйвар хийсэн хэргээр тэр хоёрыг 2005 онд 9 жилийн хорих ялаар ялласан юм. Дараа нь хорих ялыг 8 жил хүртэл цөөрүүлсэн юм.