Гадаадын өндөр мэргэшилтэй мэргэжилтэнгүүдийг ОУ-д ирүүлэхэд хөнгөлөлт үзүүлэх хуулинд ОУ-ын ерөнхйилөгч Д. Медведев гарын үсэг зурлаа. Энэ хуулинд өндөр мэргэшилтэй мэргэжилтэнд болон түүний гэр бүлд виз олгох ба хугацааг нь сунгахад хялбарчилсан үйлчилгээ үзүүлэхээр заасан байна. Ажлын зөвшөөрлийн хугацаагаар түр амьдрах эрх олгоно. Шашны үйл ажиллагаа явуулах гадаадын өндөр мэргэшлийн мэргэжилтэн ажиллуулахыг энэ хуулинд хориглосон байна.