Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр Кремльд эх, хүүхэд, гэр бүлийн асуудалд зориулсан Төрийн зөвлөлийн хуралдааныг хийлгэнэ. Төрийн тэргүүн, Холбооны хуралд оруулсан энэ жилийн  илгээлтийнхээ ихэнх хэсгийг ОУ-ын хүүхдүүдийн эрүүл мэнд, эрхийг хамгаалах асуудалд зориулсан юм. Шинээр хүүхдийн цэцэрлэг барих болон одоо байгааг нь сэргээн засварлах хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхдийн асрамжийн газарт ивээлийн зөвлөл байгуулах, өсвөр насны хүүхдүүдэд зориулсан урьдчилан сэргийлэх гүнзгийрүүлсэн үзлгийг хийх зэрэг даалгавар өгсөн билээ. Үүнээс  гадна хүүхдийн эмнэлэгийг хөгжүүлэхэд зориулж 100 тэрбум рубль гаргаж өгөх ёстой. 2011 оны 1-р сарын 1-нээс эхлэн энэ хөрөнгийг бүс нутгуудад хувиарлахаар төлөвлөж байна. Үндсэн санал санаачлага дотор, 3 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн гэр бүлүүдэд байшин болон зуслангийн байр барих газар үнэ төлбөргүй олгох, 2 дахь, 3 дахь хүүхдээ төрүүлсэн эхэд олгож байгаа хөрөнгийг байр авахад зориулсан урт хугацааны зээлэнд ашиглахад тавьсан түр зуурын хоригийг цуцлах, олон хүүхэдтэй гэр бүлд татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлууд орсон билээ.