Бүтэн хоёр хоног бороо орж мөстөлт үүссэнээс болж цахилгаан дамжуулах шугам тасарч Москва болон Москва орчмын зарим дүүргүүд цахилгаангүй байна. Мөстсөн мөчрөө даагаагүй 2000 гаруй мод хугарч унажээ. Онгоцны болон төмөр замын буудлуудын ажил доголдож, троллейбус, трамвайнуудын хөдөлгөөн саатаж, хальтирч унан бэртсэн хүмүүс эмнэлэгт ирсээр байна. Москва орчмын 400 гаруй суурин газар цахилгаан дамжуулах шугам тасарснаас болж гэрэлгүй байна. Москвагийн томоохон Домодевово онгоцны буудлын ажил 12 цаг саатсаны дараа өнөө өглөө бүртгэлээ эхэллээ. Цахилгааны саатлаас болоод өчигдөр 200 гаруй нислэгийг өөрчилөж, онгоцуудыг өөр онгоцны буудал руу явуулсан байна.