Орос Энэтхэг улсууд төр засаг хоорондын харилцааг хэрхэн төлөвшүүлэхийг дэлхийн хамтын нийгэмлэгт ахин харуулав. Одоогоос арван жилийн өмнө Москва Дели хоёр «стратегийн түншлэл» гэсэн ойлголтыг олон улсын эрх зүйн хүрээнд нэвтрүүлсэн билээ. Эдгээр хоёр улс ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн Энэтхэгт 12-р сарын 20-22-ны өдрүүдэд хийсэн айлчлалын явцад, «онцгой эрхтэй стратегийн түншлэл» гэдэг шинэ ойлголтыг бататгав. Оросын ерөнхийлөгч дэлхийн долоон гайхамшгийн нэг энэтхэгийн уран барилгын сувд нь болсон  Таж-Махал бунханыг сонирхон үзэж, Энэтхэгийн техникийн тэргүүлэх дээд сургуулийн оюутнуудтай  уулзаж, тус улсын удирачидтай  үр бүтээлтэй  хэлэлцээ хийлээ. Айлчлалын явцад янз бүрийн салбарт хамтран ажиллах тухай 30 гэрээнд гарын үсэг зуржээ. Дмитрий Медведевийн Энэтхэгт хийсэн айлчлал энэтхэг кино шиг яруу, агуулга төгөлдөр болсон юм.  Дашрамд хэлэхэд Орос улсын төрийн тэргүүн дэлхийн томоохон «Болливуд» кино үйлдвэрт очлоо. Энд бараг жил дутам 1000 кино үйлдвэрлэдэг. Дмитрий Медведев киноны нэгэн  зураг авалтын үйл явцыг ажиглаж, «Энэтхэг хүн» гэдэг  орос-энэтхэгийн  хамтрасан цуврал кинонд тоглож буй жүжигчидтэй  танилцаж, хоёр орон киноны салбарт хамтран ажиллах боломжийг кино уран бүтээлтэйй хэлэлцлээ. Оросууд    энэтхэгийн кино урлагийг  хамгийн их сонирхож байгаа хүмүүсийн нэг юм. Миний бие 70-д оны эхээр «Ноён 420» энэтхэг кино анх үзсэн гэж Дмитрий Медведев тэмдэглээд. Энэтхэг киног Орост ямар их сонирхож байгааг мэднэ. Манай орон энэ агуулгаар энэтхэгийн соёлд бусдаас илүү дуртай улс болсон байх. Энэтхэгийн кино өдөр шөнөгүй үзүүлж буй хиймэл дагуулын суваг ч манайд байгаа. Ийм суваг Энэтхэгээс өөр улсад үгүй  бололтой. Харин манай оронд бий. Иймээс  хоёр орны ард түмнүүд бие биеэ их сонирхож байна гэж болно. Хоёр талын харилцаа хөгжиж байгаа нь маш тааламжтай байна гэв.  Мумбаид Дмитрий Медведевийн  Энэтхэгийн технологийн дээд сургуулийн оюутан багш нартай хийсэн уулзалт Орос Энэтхэгийн ард түмнүүд бие биедээ ойртож байгааг нотлон харуулав. 300 орчим хүн нэг цагийн турш  орос-энэтхэгийн харилцаа гадаад бодлого, терроризмтэй хийх тэмцэл, олон улсын аюулгүй байдалтай холбоотой  янз бүрийн асуулт тавьжээ. 24 настай оюутан Судип Наке Орос Энэтхэг их дээд сургуулиудын оюутнны солилцоог өргөжүүлнэ гэсэн Дмитрий Медведевийн мэдэгдлийг урамтай хүлээж авлаа. Энэтхэгийн оюутан орос хэл сайн сурах бодолтой байгаагаа илэрхийлээ. Ямар учраас  Оросыг сонирхож байна вэ гэвэл хэд хэдэн шалтгааныг дурьдмаар байна. 1-рт оросын ард түмэн, оросын соёл надад их таалагдаж байна. 2-рт Оросын ерөнхийлөгчийг би бишрэрч байна. Эцэст Орос Энэтхэг стратегийн түншүүд болсоныг дурьдмаар байна. Хоёр орны ШУТ-ийн төслүүд их ирээдүйтэй байгааг мэднэ. Иймээс оюутан солилцооны хөтөлбөрийн дагуу Орост очиж суралцахыг их сонирхож байна гэлээ. Хамтран ажиллах салбаруудын тухайд гэвэл,  Дмитрий Медведев Энэтхэг эмийн үйлдвэрлэл компьютерийн технологийн хүрээнд онцгой хүчтэй байгааг тэмдэглэв. Нанотехнологийн цоо шинэ бүтээл-тэсрэх бодисыг илрүүлэх төхөөргийг  Оросын ерөнхийлөгчөд сонирхуулав. Терроризмын асуудал Энэтхэгт ч бас хурцадсан. Оросын ерөнхийлөгчийн хоёр жилийн өмнө тус улсад хийсэн айлчлал  нь Мумбаид аймшигт террорын ажиллагаа явуулж 180 хүний амь насыг бүрэлгэснээс хойш,  хэдхэн өдөр өнгөрсний дараа болсон билээ. Энэ удаад ч  террорын дайралтыг бэлтгэж байна гэсэн дохио орон нутгийн тусгай албад ахин авчээ. Иймээс урьд өмнө үзэгдээгүй аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авсан  юм.  Орос улс террлризмтэй тэмцэхэд нь Энэтхэгт туслахад бэлэн байна гэж Дмитрий Медведев онцлоод: «Орос Энэтхэг улсууд батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах талаархи түншлэлийг оролцуулан  хамгийн олон чиглэлэээр түншлэж байна. Бид туслаж байна, хойшид ч туслана гэв». Москва Дели хоёр нийт 30 багц баримт бичигт гарын үсэг зурав. Тухайлбал Орос АЦС Энэтхэгт барьж, энэтхэгийн цэргийнхэнд пуужин нийлүүлж, 5 дахь үеийн сөнөөгч онгоцыг хамтран үйлдвэрлэж, иргэний нисэх хүчийг хөгжүүлж, сансарт хамтрасан төслүүдийг хэрэгжүүлж, ГЛОНАСС навигацийн хиймэл дагуулын системийн хүлээн авагчийг үйлдвэрлэх юм. Түүнчлэн энэтхэгийн  мэргэжилтнүүд оросын инновацийн  «Сколково» төслийг хэрэгжүүлэхэд оролцож чадна. Түүнээс гадна Энэтхэгийг НҮБ-ын АЗ-ийн гишүүн болгох нь зүй ёсны хэрэг хэмээн Орос үзэж байгааг Дмитрий Медведев мэдэгдэв. Оросын ч энэтхэгийн ч тал тохиролцоонууд, хамгийн гол нь чанарт сэтгэл хангалуун байгаагаа нуухгүй байна. Дмитрий Медведевийн Энэтэгт хийсэн айлчлал хоёр талын харилцаанд гүнзгий үл мөр үлдээсэн гэж энэтхэгийн сонинууд үзэж байна.