Дэлхийн эдийн засаг аажмаар боловч, хүнд хямралаас шат шатаар гарч байна. 2010 онд ДНБ-ний өсөлт 4 хувиас нэлээд давна гэж шинжээчид санал нэгтэй үзэж байна.  Энэ онд онцгой амжилт  олсонгүй. Дэлхий ерийн дэглэмээр ажиллаж, тэргүүн зорилтыг биелүүлж, 2008 оны санхүүгийн донсолгооны уршгийг арилгаж, шинэ уналтаас сэрэмжлэхийг хичээсэн юм. «Тройка Диалог» компанийн тэргүүлэгч эдийн засагч Евгений Гавриленков хэлэхдээ: «Өсөлтийн тодорхой хурдацыг хангасан төрийн дэмжлэгийг үндэслэн урагшласан юм. Байдлаас харахад дэлхийн эдийн засаг дөрөв гаруй хувиар өсөн нэмэгдэнэ. Энэ онд онцлаг үйл явдал болсонгүй. Америкийн ба Европын эдийн засаг илүү  өндөр хурдацтай хөгжинө гэж хэн нэгэн үзэж байсан бололтой. Гэвч ахин унах болно хэмээн зарим нь үзсэн билээ. Зохисгүй явдал болсонгүй. Хямд ханшны нөхцөлд аажмаар урагшласан гэв. Гэвч эдгээр хямд төсөр хөрөнгө оруулалт болж тэр болгон хувирсангүй. Жишээ нь АНУ-д олонхи хөрөнгө оруулагч зохих төсөл олж чадсангүй».  Үүний улмаас мухардмал байдалд орсон  гэж эдийн засагч Михаил Мамута ОДХ радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд: «Хөрөнгө оруулагчид чөлөөт хөрөнгөө оруулмаар сайн хэтийн төлөвтэй хангалттай  хэмжээний барилга байгууламжийг олсонгүй. Харамсалтай нь хөрвөх чадвартай салбарт чиглүүлсэн хөрөнгийн нэг хэсэг нь үнэт цаасны тодорхой хэлбэрээр эргэж буцав. Энэ нь хэрэглээний эрэлтийг  тодорхой агуулгаар дэмжсэн боловч дэлхийн эдийн засгийн урт удаан хугацааны хөгжлийг чухам  ямар хүчин зүйлээр хангах асуудалд хариу өгсөнгүй гэв. Гэвч эдгээр бэрхшээлийг давна гэдэгт олонхи шинжээчид итгэж байна. Иймээс дэлхийн эдийн засгийн ирээдүйг нааштай үнэлжээ. Дэлхий 2010 онд шинэ байшингийн суурь тавьсан бол 2011 онд эдийн засгийн харилцааны өсөлтийн шинж чанар бий болно. Хойшлуулсан эрэлт гэгч хүчин зүйл чухал үүрэг гүйцэтгэж, шинэ залуу  эдийн засгууд ялангуяа БРИК бүлгийн  орнуудын үр нөлөө өргөжихийг Михаил Мамут онцлоод: «Хятад, Энэтхэг ер нь БРИК бүлгийн гишүүн орнуудын эдийн засаг олон улсын хэмжээнд эдийн засгийн өсөлтийг хангахад их үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Гэвч эдийн засагт үзүүлэх тэдгээрийн үр нөлөө  евро бүсийн өнөөгийн эдийн засгийн нөлөөтэй ахар богино хугацаанд тэнцэхгүй гэж үзэж байна. Энэ үйл явц наад зах нь арван жил үргэлжилэнэ. Гэсэн ч харьцангүй тогтвортой макроэдийн засгийн нөхцөлд үр нөлөө аажмаар өргөжинэ гэв. Орос улсын тухайд гэвэл 2011 онд эдийн засгаа тал бүрээр хөгжүүлэх зорилгоор чухал алхам хийж, гадаадын түншүүдтэй харилцаагаа шинэ түвшинд гаргах ёстой.