Москва орчмын Сколковод инновацийн төв байгуулахад 100 тэрбум рубль зарцуулах тухай «Сколково» сангийн менежер Виктор Маслаков сэтгүүлчдэд мэдээллээ. Түүний хэлснээр хувийн бизнес төслийг адилхан хувь хэмжээгээр санхүүжүүлэх юм. Францын ARER, Голландын ОМА уран барилгын компаниуд «Сколково» инновацийн хотхон барьж байгуулах шилдэг үзэл баримтлалыг шалгаруулах  тэмцээнд түрүүлсэн тухай 12-р сарын 20-нд зарлан мэдээлжээ. Эдгээр хоёр компанийн нэгий нь үзэл баримтлал шалгарах ёстой.  Түрүүлэгчийг энэ сарыг дуустал зарлана. «Сколково» инновацийн төв эдийн засгийн бодлогыг турших оросын томоохон  талбай болох юм. Энд цөмийн ба сансар, биологийн анагаах ухаан, компьютерийн технологийн хүрээнд шинэ шинэ бүтээл зохиох онцгой нөхцлийг бүрдүүлж байга юм.