Автомашины  болон  явган зам мөсөн гулгуур болжээ. Москвад  өчигдөр орж эхлэсэн мөсөн бороо  шөнөжин орж үргэлжлэнэ гэж цаг уур судлаачид таамаглав. Дээд давхрагын дулаан агаар доошлоохдоо хүйтэрч, автомашины ба явган зам, модон, утас мөстөх энэ ховор үзэгдлийг бий болгосон. Ирэх долоо хоногийн эхээр  цаг уурын байдал өөрчлөгдэж, цас орно. Одоогоор нийслэлийн  мөст замаар гулгаж л байна. Авто замын тухайд гэвэл  мөс хайлуулах бодис цацаж, машины хөдөлгөөнийг бараг саадгүй болгосон байна.