Цөмийн зэвсэг хэрэглэн өмнөд хөрштэй байлдахад бэлэн байна гэж БНАСАУ анхааруулав. Өмнөд Солонгос пүрэв гаригт Шар тэнгис дэх зэвсэггүй бүсийн дэргэд умард солонгосын  хилээс холгүй цэргийн сургууль явуулсаны дараа Ардын зэвсэгт хүчний дэд маршал Ким Ён Чхун  ийнхүү мэдэгджээ. Энэ сургууль  хуурай замын бүх төрлийн цэрэг  Цэргийн нисэх хүчин, флоттой  хамтран ажилласанаараа тус улсын түүхэнд хамгийн  том цэргийн сургууль болсон юм. Энэ долоо хоногийн эхээр Өмнөд Солонгосын тэнгисийн явган цэрэг  Шар тэнгис дэх БНАСАУ-ын хяналтанд байгаа бүсийн ойролцоо  их буугаар хүчтэй буудлага хийсэн билээ. Түүнээс гадна БНСолонгос улсын Тэнгисийн цэргийн хүчин  Японы тэнгист байлдааны зургаан хөлөг онгоц болон  шумбагч хөлөг онгоцыг сөнөөх «Линкс» нисдэг тэргүүдийг оролцуулан  гурван өдрийн буудлага хийж байна. Умард Солонгосын сайдын хэлсэн үг өмнөд солонгосын зарим улс төрчдийн Умард Солонгост сэрэмжлэх цохилт өгөх тухай мэдэгдлүүдийн нэгэн адил  хоосон яриа төдий л байх болно гэдэгт найдахаас өөр аргагүй.  Гэвч эдгээр уг ярианы цаана нэлээд ноцтой зүйл байна гэж Алс Дорнодын хүрээлэнгийн мэргэжилтэн Ким Янг Вунг үзэж байна. Тэрээр хэлэхдээ : «Халдан довтлох бодолтой байна гэж хоёр тал  бие биеэ сэжиглэж  байна. Тал бүр ямар нэг агуулгаар өөрсдийнгөө зөвтгөх байх. Хөрш зэргэлдээ улс нь энэ онд хил хязгаараас нь холгүй цэргийн сургуул бүр 47 удаа явуулсан нөхцөлд АНУ Өмнөд Солонгос 2 халдан довтлох бэлтгэл хийж байна гэж үзэх үндэс Умард Солонгост бий. Цэргийн сургууль бол халдан довтлоо сургуулилсан хэрэг хэмээн үзжээ. Нөгөө талаас Умард Солонгос пуужин хөөргөж, цөмийн зэвсэг туршсаныг харгалзвал ус улс ямар нэг ажиллагаа явуулна гэж сэжиглэх үндэс Өмнөд Солонгост байгаа. Иймээс өөрийгөө хамгаалж чадахаа харуулахыг хоёр тал тус тус оролдож байна. БНАСАУ-аас цөмийн түрэмгийлэл үйлдэх аюул бараг байхгүй. Тэгнэ гэж үрдүүлж л байна гэж  Холбооны атомын эрчим хүчний шинжээч Анатолий Жердев үзэж байна. Түүний хэлснээр  Умард Солонгост цөмийн цэнэг байгаа. Гэвч байг сөнөөх эсэх нь өөр асуудал юм. Эргэлзээтэй. Хилд л хүргэж мэднэ. Гэвч энэ нь ч Өмнөд Солонгост тун аюултай хэмээн оросын шинжээч үзэж байна. Өмнөд Солонгос БНАСАУ-ыг дахин өдөөн хатгаж эхэллээ. Пхеньяны тэсвэр тэвчээрийг серж үзэж байна. Умард Солонгос цөмийн чадавхитайг харгалзвал энэ нь хариуцлагагүй хэрэг гэж солонгосын асуудлаархи оросын нэрд гарсан шинжээч Георгий Толорая хэлээд: «Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгосын ажиллагаанаас болж Солонгосын хойгийн байдал маш аюултай болсон. Маргаан үүсгэсэн буст хийсэн байлдааны буудлагыг өдөөн хатгалга гэхээс өөр аргагүй. Эдгээр буудлага  Умард Солонгосыг хариу арга хэмжээ  авахад хүргэж, мөргөлдөөн дэгдээж, Өмнөд Солонгосоос Умард Солонгосыг сануулах зорилготой юм. Энэ нь тун аюултай чиг хандлага  гэв. Өмнөд Солонгосын цэргийн сургууль  хуүтэй шахалт үзүүлэх замаар БНАСАУ-ын дэглэмийг сольж болно гэсэн Сеулийн бүтэшгүй саналтай  холбоотой гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалдын хүрээлэнгийн  солоносын талаархи нэрт мэргэжилтэн Александр Воронцов үзэж байна. БНСолонгос Улс, АНУ хоёр байр сууриа уялдуулан  зохицуулсан байна. Умард Солонгосын дэглэм АНУ-ын дурүйцэлийг төрүүүлсэн. Түүнээс гадна Вашингтон Хятадад улам хүчтэй шахалт үзүүлэх хөшүүрэгтэй болж байна. Учир нь өнөөгийн байдал зэвсэгт хүчээ БНХАУ-ын хилийн дагуу ажиллуулах, Шар тэнгист  Хятадын эрэг, гол гол төвөөс холгүй  цэргийн сургууль явуулах боломж АНУ-д олгож байна гэж Александр Воронцов үзэж байна. Дайны бэлтгэлийг шатлан өргөжүүлснээр Солонгосын хойгийн тугшууртэй байдал даамжрав. Сонирхогч талууд энэ үйл явцыг зогсоохын тулд тэсвэр тэвчээртэй байх ёстой. Тэгэхгүй  бол бүс нутгийн байдал урьдчилан харахын аргагүй аюултай байдлаар хөгжиж мэднэ. Москва үүнтэй холбогдуулан Солонгосын хойгийн байдлыг намжаах зорилгоор  яаралтай хэд хэдэн арга хэмжээ авсан юм. Эдгээр арга хэмжээ Умард Өмнөд Солонгосын   асуудлыг яриа хэлэлцээ хийх, улс төр-дипломат арга замаар шийдвэрлэхэд зоригжуулах зорилготой. Энэ талаар Москва Бээжинтэй холбоо барьж байна. Орос, Хятадын дээд амбан тушаалтай төлөөлөгчид сүүлийн хоёр долоо хоногт Умард Солонгосын төлөөлөгчидтэй удаа дараа уулзалаа.