Шуугиан тарьсан “Викиликс” сайт  2010 онд 1 сая гаруй еврогийн ашиг олжээ. Хамгийн гол нь энэ бүх мөнгийг хүмүүс сайн дураараа хандивласан байна. Викиликсийн зардал нь 400 мянган евро болжээ. Зарлагын ихэнх хэсэг нь, компьютерын тоног төхөөрөмж худалдаж авах, интернетийн төлбөр, ажилтнуудын томилолтын зардал зэрэгт гарсан байна. Энэ интернет төсөл, Ирак, Афганистан улсуудад болж байгаа дайны тухай АНУ-ын нэр хүндийг гутаасан материал нийтэлснээрээ нэрд гарсан юм. Энэ материалуудад, энгийн номхон иргэдийн эрсдлийн тухай худлаа мэдээ, баригдсан хүмүүсийг тамлан зовоосон, бүтэлгүйтсэн байлдааны ажиллагааны тухай мэдээлсэн билээ. Олон улс орны төрийн зүтгэлтнүүдийн тухай тааламжгүй үг хэллэг хэрэглэсэн АНУ-ын Төрийн департментын ажилтнуудын захидлыг Викиликс 11-р сарын сүүлчээр нийтэлсэн юм.