Хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн баримт бичигт  ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев гарын үсэг зурлаа гэж Кремлийн хэвлэлийн албанаас өнөөдөр мэдээллээ. Порно зураг тараагч болон тэднийг орогнуулагч, биеэ үнэлэгч, мансууруулах бодис наймаалагч, хүн хулгайлагч, хүнд гэмт хэрэг үйлдэж шийтгүүлж байсан хүмүүст хүүхэд үрчлүүлж болохгүй гэж шинэ хуулинд заасан байна. Үүнтэй нэгэн зэрэг, урьд нь хүчирхийлэлийн хэргээр шоронд хоригдож байсан хүнийг боловсролын байгууллагудад ажилд орохыг хориглосон нэмэлт өөрчлөлтийг Хөдөлмөрийн хуулинд оруулсан байна.