СДЗ-ийг хориглох тухай орос, америкийн гэрээнд гарын үсэг зурсан явдлыг 2010 оны чухал үр дүнгүүдийн нэг гэж ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев нэрэллээ. Холбооны телевизийн тэргүүлэх сувгуудад өгсөн шууд ярилцлагадаа ерөнхийлэгч, ОУ-ын хувьд улирч буй жилийн чухал томоохон үйл явдлуудын  дотроос Дэлхийн 2-р дайны ялалтын 65 жилийн ойг тэмдэглэсэн явдал, даяарчлалыг хамарсан эдийн засгийн хямралаас гарсан, улс орны хүн ам зүйн хөгжилд шинээр хандах болсон, цаг агаарын аюулт үзэгдэл гарсан зэргийг нэрэллээ. СДЗ-ийг хязгаарлах тухай гэрээнд гарын үсэг зурсан явдлыг дэлхийн хэмжээний үйл ажиллагаа гэж ОУ-ын ерөнхийлөгч нэрлээд: СДЗ-ийн гэрээ, ойрын 10 жилийн  дэлхийн болон европ тивийн аюулгүй байдлын амин сүнс нь болно. Энэ баримт бичгийг батлах үйл ажиллага явагдаж байгаад би их баяртай байна гэж тэр хэллээ. Польшийн ерөнхийлөгч Лех Качиньскийн аврага нисэх онгоц Смоленск хавьд сүйрэлд орсон 4-р сарын 10-нд ерөнхийлэгч,Петербургт байсан юм. Үнэхээр “хүнд” байсан  гэж Д.Медведев тэмдэглээд: Үүнээс хойш бид Польш улстай хүнд замыг туулсан. Харилцаа маш хүнд байлаа. Харин одоо  сайжирсан. Би Польш улсад албан ёсны айлчлал хийж тэдэнтэй харилцлаа. Мэдээж хэрэг мөрдөн байцаалтыг эцсий нь хүртэл хийх хэрэгтэй. Хамгийн гол улс төржүүлэхгүй, хэн нэгэнийг буруутгахгүй зэмлэлгүйгээр хийх ёстой. Олон улсын хэмжээний байгууллагуудын хийх дүгнэлт, таамаглалыг сонсолгүй яах вэ, гэхдээ дотоодын мөрдөн байцаалт маш чухал юм гэлээ. Сүйрлийн тухай Улс хоорондын нислэгийн хорооны илтгэлийг хүлээж авах аргагүй зүйл гэж польшийн ерөнхий сайд Дональд Тускагийн хэлснийг юу гэж үзэж байна гэж түүнээс асуухад Д.Медведев хариулахдаа: Миний бодоход  энэ бол сэтгэлийн хөдлөл, Польш улсад байдаг дотоод улс төрийн бэрхшээлээс үүссэн сэтгэгдэл юм. Польш улс хэдэн хэсэгт хуваагдаад байна. Тэдний нийгмийн оюун санаа нь сүйрлээс болж хуваагдсан байна. Энэ бол үнэхээр бодиттой эмгэнэл байсан болохоор ойлгомжтой бизээ. Харин энэ нь манай улсуудын харилцаанд нөлөөлөх ёсгүй. Улс хоорондын нислэгийн хороо болон мөрдөн байцаалтын дүнг улс төржүүлэхэд хүргэж болохгүй гэж хэллээ. Энэ сүйрлийн талаархи дүгнэлтээ ямар нэгэн улс төрийн тайлбаргүйгээр хийх ухаан, сэтгэлийн тэнхээ польшийн улстөрчидөд байгаа гэдэгт итгэж байна гэж Д. Медведев хэллээ. Д.Медведевийн Кунашир аралд айлчилсан явдлыг Токио их эмзэг хүлээж авсанаас болж Япон улстай харилцаа ямар болох талаар ярилцлагын үеэр түүнээс асуулаа. Өмнөд Курилийн цуваа арлууд ОХУ-ын нутаг дэвсгэр гэдгийг Д.Медведев сануулаад: Надаас өмнө хэн ч тэнд очоогүй нь харамсалтай. Тэгэхдээ энэ бол манай газар нутаг. Бид Курилийг хөгжүүлэх ёстой. Тэгэхдээ бид ингэлээ гээд Японы түншүүдтэйгээ ажиллахгүй гэсэн үг биш. Эдийн засгийн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд бид бэлэн байна. Курилд байсан ямар нэгэн түүхэн зүйлүүдийг тооцож үзэхэд бэлэн байна. Энэ харин үнэн шүү. Бид тэдэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Ингэлээ гээд бид өөрийн эх орны нэгээхэн хэсэг Курилын арлуудаас татгалзана гэсэн үг биш. Манай түншүүд үүнийг л маш хатуу ойлгох хэрэгтэй гэж Д.Медведев хэллээ. Ерөнхийлөгч ярилцлагынхаа ихэнх хэсгийг дотоод улс төрийн бодлогод зориуллаа. Улирч байгаа жилд, иргэний нийгэм эрс идэвхижлээ. Ардчилал, жинхэнэ парламентийн хүрээнд гарлаа. Ардчилал гэдэг бол зөвхөн журам, журамлал биш хүмүүс санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх тэр тусмаа интернетээр илэрхийлэхийг хэлнэ. Харин улс төрийн соёлыг хүн бүр мөрдөх ёстой: Улс төр яагаад ч гудамжинд гарах ёсгүй гэж ерөнхийлөгч хэллээ. Улс төр өөрийн, амьдралд хэрэгжих хэлбэртэй байх ёстой. Яах вэ гудамжинд гарч болох юм гэхдээ хуулийн хүрээнд байх ёстой. Жагсаал цуглааныг хэнч өөрчлөөгүй. Хамгийн гол нь зохих зөвшөөрлийг л авсан байх ёстой. Шууд ардчилал гэж байдаг энэ бол байдаг л эд гэлээ. “Эрх чөлөө” гэдэг үгийг Медведев хөндөхдөө хүн бүрт эрх чөлөөний тухай өөрийн гэсэн төсөөлөл байдаг гэж тэмдэглэлээ. Тэгэхдээ ахуй байдлын хууль, улсын хууль гэж байдаг. Энэ хуулиуд зөвхөн ОУ-д биш бүх улсуудад л байдаг. Нийгмийн амьдралын чухал үйл явдал болон олон нийтийн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлд түүнийг хэрхэн тусгаж байгаа хоёрын хооронд ангал үүсгэж болохгүй. Энд янз бүрийн дүгнэлт байж болно. Зарим нэгийнх нь хувьд “Викиликс” нэг номерийн үйл явдал, заримынх нь хувьд хотын байшингуудын дээвэрт хуримтлагдсан унжсан мөс нэг номерийн үйл явдал. Зарим сувгийн хувьд СДЗ-ийн гэрээнд гарын үсэг зурсан явдал чухал байх. Ер нь сувгууд өөрсдөө л тэргүүлэх чиглэлээ сонгож авах ёстой гэж Медведев хэллээ. Телевизийн сувгийн удирдагчид тэр болгон дээр ерөнхийлөгчтэй санал нийлсэнгүй: Бусад телевизүүдийг  байгуулж байгаа хүмүүсийн хувийн чанартай санал болон  нийгмийн бүтцийн, төр засагтай хамтран ажиллах, ёс суртахууны зэрэг хуулиудаар телевизийн эрх чөлөөг хязгаарлаж байна гэж Нэгдүгээр сувгийн ерөнхий захирал Константин Эрнест хэллээ. Сөрөг хүчний намуудын үйл ажиллагааг хязгаарлахын эсрэг байна гэж Д.Медведев мэдэгдлээ. Тэд зөвхөн холбооны сувгуудаар ч биш бүс нутгуудын ХМХ-ээр “үнэнийг хэлэх” боломжтой байх ёстой гэж тэр үзэж байна. Тэд сөрөг хүчин гэдгээрээ нийгмийн амьдралаас тусгаарлагдсан байх ёстой биш. Манайд байгаа бүх асуудлыг тэд илэн далангүй ярих ёстой. ОУ-д шинэчлэлийн хурд өсч байгаа боловч одоохондоо маш бага зүйл хийгээд байна гэдгийг Д.Медведев хүлээн зөвшөөрлөө. Улс орныг шинэчлэх курс улс төрийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд нягт сууж өгсөн нь улирч байгаа жилийн гол амжилт байлаа.