Дэлхийн зах зээл дээр хэрэгцээ, нийлүүлэлт хоёр тэнцвэртэй байгаа. Нефть экспортлогч арабын орнуудын байгууллагын сайд нарын зөвлөлийн хуралдаан өнөөдөр эхлэхийн өмнө ийм мэдээлэл тарлаа. Энэ хуралдаан Кайрт болох юм. “Хар алтны” үнийн түвшин хоёр жилийн дээд хэмжээнд байж, нэг баррель нь 100 доллар хүртэл өсөж магадгүй байгаад ОПЕК сэтгэл хангалуун байна гэж Рейтер агентлаг уламжиллаа. Хэлэлцээрийн явцад түүхий эдийн олборлолтын асуудлыг хэлэлцэх ба одоо байгаа квотыг авч үзэх ямарч таамаглал байхгүй байна.