Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ сүүлийн хоёр жилийн хамгийн дээд хэмжээнд хүрлээ. Одоо нэг баррель нефть 95 доллароор зарагдаж байна. АНУ-ын эдийн засгийн нааштай статистик мэдээ нийтлэгдснээс болж хөрөнгө оруулагчдын өөдрөг сэтгэл оргилож эхлээд байна. “Хар алтны” хэрэгцээг нэмэгдүүлэх ёстой бусад орны үйлдвэрлэл өснө гэж тэд найдаж байна. Шинэ жилийн өмнө нефтийн үнэ өсдөг нь бүхний мэддэг үзэгдэл. Үнийн өсөлтийн шалтгааныг, шинжлэн мэдрэх агуу ухаантай шинжээчид заавал олдог юм. Энэ удаа “хар алтны” үнийн өсөлтөнд байгалын хүчин зүйл нөлөөллөө. Энэ жил европт ер бусын хүйтэн, цастай байна. Тэгэхдээ хөрөнгө оруулагчид маргаашдаа итгэлтэй байхад нь, ганцхан байгал дэлхий ч нөлөөлөөгүй бололтой. Нефтийн үнэ гэнэтхэн өссөн явдалд америкийн эдийн засаг жаахан ч гэсэн сэхсэн явдал нөлөөлжээ. Үүнээс гадна Хятад улс нүүрс устөрөгчийн түүхий эдийг улам их хэрэглэх болж байна. “Хар алтны” импортоос хамаарах явдал улам ихсэж байгаад Бээжин санаа зовинож байна. Өөрийнхөө эдийн засагт хэрэглэж байгаа нефтийн талаас ихгүй хувийг тэд өөрсдөө нийлүүлж байна. Аж үйлдвэрлэл хөгжихийн хирээр хэрэглээ өсч байгаа боловч олборлолт урьдах түвшиндээ байсаар байна. Энэ бүх хүчин зүйл зарим нэг шинжээчдийг, дэлхийн эдийн засаг эцсийн эцэст хямралаас гарч байна гэж ярихад хүргэж байна. Эрчим хүчний аюулгүй байдлын оросын сангийнхан иймэрхүү байдал ажиглагдаж байгаа гэдэгтэй санал нэг байна. Ер нь нефть хямдхан байх учиргүй гэдэгт, энэ Сангийн ерөнхий захирал Константин Симонов итгэлтэй байна: Цаг хугацааны зарим нэг мөчлөгт нефть хямдхан байх ёсгүй гэсэн үг биш л дээ. Дамын наймаачдын тоглоомоос болж, хямдхан эрчим хүч агуулагчийн эрин зуун ирлээ, урт хугацааны үнийн уналтын үе эхэллээ ч гэдэг юм уу, ийм нэг илбэдлэгт орох явдал байдаг. Хэд хэдэн шалтгаанаас болж ийм зүйл болохгүй. Бид, хүн төрлөхтний хязгааргүй өсөлттөй тулгараад байна, хүн олон болох тусмаа тэдний эрчим хүч агуулагчийн бодит хэрэглээ улам л өснө. Хоёрдугаарт, ерөнхийдөө хүмүүс сайн амьдарч эхэллээ, тэгэхлээр улам л их эрчим хүч агуулагчийг хэрэглэнэ гэсэн үг. Эрчим хүч агуулагчийг идэвхитэй хэрэглэдэг шинэ бүс нутгууд, жишээ нь Хятад, цаашилбал Энэтхэг улс гээд гарч ирсээр байна гэж тэр хэллээ. Эрчим хүч агуулагчийн үнийн өсөлтөд нөлөөлж байгаа өөр нэг хүчин зүйл нь түүнийг олборлоход улам хэцүү болж байгаатай холбоотой юм. Олборлож байгаа орд газруудын нөөц улам багасаж байна. Шинэ орд газруудад хайгуул хийх, боловсруулахад нефтийн комданиудад улам их хөрөнгө шаардагдаж байна. Тийм учраас хямдхан нефть элбэг болно гэж найдах хэрэггүй л бол уу. 40-50 жилийн туршид “хар алт” үнэтэй бараа хэвээрээ байна гэж шинжээчид үзэж байна. Цахилгаан эрчим хүч гаргаж авах зарчимын хувьд цоо шинэ технологийг зохион бүтээсний дараа л үнийг навс унагаж болноо.Харин одоогийн нэг баррелийн 95 доллар гэдэг үнэ бол арай л дэндэж байна. Нефтийн өнөөдрийн хамгийн бодит үнэ бол 70-80 долларын хооронд хэлбэлзэх ёстой гэж шинжээчид үзэж байна.