ТУХН-ийн улсуудын орон зайд ажиллах явдал ОУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл мөн. ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров ингэж мэдэгдлээ. 2010 онд ОУ, ТУХН улсуудыг даргалсан жилийн дүнг гаргасан илтгэлийг баасан гаригт Холбооны зөвлөлд тэрээр тавьсан юм. Өнгөрч байгаа жилд эдийн засгийн хамтын ажиллагааны асуудалд илүү анхаарал хандууллаа. Гаалийн холбоо байгуулсан явдал ТУХН-д том нөлөө үзүүллээ. ТУХН-ийн эдийн засгийн нэгдсэн орон зай байгуулах ажилд тасархай амжилт гарлаа. ТУХН-ийн улсуудын чөлөөт худалдааны бүс болон цахилгаан эрчим хүчний нэгдсэн зах зээл байгуулах ажлууд дуусах гэж байна. Украин улсын төрийн эрхэнд Виктор Янукович гарсан явдал тус улсыг Хамтын нөхөрлөлийн идэвхитэй гишүүн болголоо. Саяхныг болтол олон хүн ТУХН задрана гэж муу амлаж байсан шүү дээ: Мэдээж хэрэг ТУХН, алдаа дутагдлаас ангид байгууллага биш. Манай орон зайд гарч байгаа эерэг хүчин зүйлүүд манай байгууллага оршин тогтнож байгаагийн гавьяа юм. Гаалийн холбоо, эдийн засгийн нэгдсэн орон зай, ерөнхийдөө ЕАЭЗХН, ХАБГБ зэрэг бол интеграцийн зүтгүүрүүд юм. ХН-ийг бүхэлд нь авч үзэснийг бодвол эдгээр нь харилцан хамтын ажиллагаааны хамаагүй илүү хэлбэрүүд юм. ТУХН-ийг байгуулах дүрэмд янз бүрийн хурдтай, янз бүрийн түвшингийн интеграц явагдана гэж заасан юм. Одоо яг л ингэж явагдаж байна. Интеграцийн зүтгүүрүүд хоцорсон нэгийгээ чирч, энэ хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүд нь ашигтай гэдгээ харуулж чадаж байгаа учир би өөдрөг сэтгэлтэй байна гэж Сергей Лавров мэдэгдлээ. ТУХН бол зүгээр нэг өргөн шүүмжлэл өрнүүлдэг клуб биш өргөн хүрээг хамарсан төслүүдийг хэрэгжүүлж чадах үр ашигтай байгууллага боллоо гэж ТУХН-ийн орон зай дахь нийгэм, улс төрийн үйл явдлыг судлах шинжилгээний төвийн тэргүүн Алексей Власов үзэж байна: ХН-д багтаж байгаа бүх орны хүчин чармайлтыг шаардсан, өргөн хүрээг хамарсан том төслүүд байна. Энэ бол зөвхөн эдийн засаг ч биш, мэдээлэлийн хүрээ ч биш, хүмүүнлэгийн болон нийгэм соёлын хүрээг хамарсан төслүүд юм. Энэ чиглэл ирээдүйд ХН-ийг холбох ноёлох элемендүүд болох юм. Орос хэл, эдийн засгийн онцгой нөхцөл байдал, визгүй зорчих явдал энэ гурван хүчин зүйлийн ачаар ТУХН оршин тогтнож байгаа юм. Энэ гурван хүчин зүйлийг хялбаршуулах явдал ХН-ийн ажилд шинэ түлхэц өгнө. Боломжийн энэ нөхцлүүдийг амьдралд хэрэгжүүлэхийн төлөө ОУ боломжтой бүхнийг хийж байна. Дараа жил ТУХН-ийг даргалах албан тушаалд орох хүртэл Таджикстан улсад хэдхэн өдөр үлдээд байна. Шинэ жилээс ХН-д “хамтран даргалах” механизм үйлчилнэ. Энэ нь одоогийн дарга, даргалаж байсан болон ирээдүйд даргалах хүмүүстэйгээ хамтран ажиллах болно гэсэн үг. ТУХН-ийн улсуудын хүнсний аюулгүй байдлыг дээшлүүлэх асуудал 2011 оны үндсэн асуудал болно гэж зарлаад байна.