СДЗ-ийг хориглох тухай орос, америкийн гэрээнд гарын үсэг зурсан явдлыг 2010 оны чухал үр дүнгүүдийн нэг гэж ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев нэрэллээ. Холбооны телевизийн тэргүүлэх сувгуудад өгсөн шууд ярилцлагадаа тэрээр, ОУ-ын хувьд улирч буй жилийн чухал томоохон үйл явдлуудын  дотроос Дэлхийн 2-р дайны ялалтын 65 жилийн ойг тэмдэглэсэн явдал, даяарчлалыг хамарсан эдийн засгийн хямралаас гарсан, улс орны хүн ам зүйн хөгжилд шинээр хандах болсон, цаг агаарын аюулт үзэгдэл гарсан зэргийг нэрэллээ. СДЗ-ийг хязгаарлах тухай гэрээнд гарын үсэг зурсан явдлыг дэлхийн хэмжээний үйл ажиллагаа гэж ОУ-ын ерөнхийлөгч нэрлээд: СДЗ-ийн гэрээ, ойрын 10 жилийн  дэлхийн болон европ тивийн аюулгүй байдлын амин сүнс нь болно. Энэ баримт бичгийг батлах үйл ажиллага явагдаж байгаад би их баяртай байна гэж тэр хэллээ. Хэцүү нөхцөл байдалд СДЗ-ийн гэрээг америкийн сенатаар батлуулсан Барак Обамагийн хүчин зүтгэлийг Д.Медведев өндөр үнэллээ. “Ерөнхийлөгч Обаматай ажиллахад маш амар” байна гэж ОУ-ын төрийн тэргүүн нэмж хэллээ. “Тэр хүнийг сонсож чаддаг, хүнд сонсгож чаддаг, ямар нэгэн хуучинсаг үзэлд баригддаггүй, зарчмын хувьд иймэрхүү нөхцөл байдалд хариулт өгч байгаа хүн юм гэж хэлсэн байна. Сонгуульд ардчилсан намынхан ялагдсан тохиолдолд ОХУ, АНУ-ын харилцаа муудна гэж бодохгүй байна гэж ОУ-ын ерөнхийлөгч  хэллээ. Америкийн дипломатуудын нууц захидлыг “Викиликс” сайт нийтэлсэн явдал ОХУ, АНУ-ын харилцаанд огт нөлөөлөхгүй гэж Д.Медведев үзэж байна. Харин энэ нийтлэлээс болж бусад улсуудтай АНУ-ын харилцаа муудаж болзошгүй гэдгийг тэр үгүйсгэхгүй байна. Д.Медведевийн Кунашир аралд айлчилсан явдлыг Токио их эмзэг хүлээж авсанаас болж Япон улстай харилцаа ямар болох талаар ярилцлагын үеэр түүнээс асуулаа. Өмнөд Курилийн цуваа арлууд ОХУ-ын нутаг дэвсгэр гэдгийг Д.Медведев сануулаад: Надаас өмнө хэн ч тэнд очоогүй нь харамсалтай. Тэгэхдээ энэ бол манай газар нутаг. Бид Курилийг хөгжүүлэх ёстой. Тэгэхдээ бид ингэлээ гээд Японы түншүүдтэйгээ ажиллахгүй гэсэн үг биш. Эдийн засгийн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд бид бэлэн байна. Курилд байсан ямар нэгэн түүхэн зүйлүүдийг тооцож үзэхэд бэлэн байна. Энэ харин үнэн шүү. Бид тэдэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Ингэлээ гээд бид өөрийн эх орны нэгээхэн хэсэг Курилын арлуудаас татгалзана гэсэн үг биш. Манай түншүүд үүнийг л маш хатуу ойлгох хэрэгтэй гэж Д.Медведев хэллээ. Польшийн аврага нисэх онгоц Смоленск хавьд сүйрэлд орсон 4-р сарын 10-нд тэрээр Петербургт байсан юм. Үнэхээр “хүнд” байсан шүү гэж Д.Медведев тэмдэглээд: Үүнээсхойш бид Польш улстай хүнд замыг туулсан. Харилцаа маш хүнд байлаа. Харин одоо бол сайжирсан. Би Польш улсад албан ёсны айлчлал хийж тэдэнтэй харилцлаа. Мэдээж хэрэг мөрдөн байцаалтыг эцсий нь хүртэл хийх хэрэгтэй. Хамгийн гол улс төржүүлэхгүй, хэн нэгэнийг зэмлэлгүйгээр хийх ёстой. Олон улсын хэмжээний байгууллагуудын хийх дүгнэлт, таамаглалыг сонсолгүй яах вэ, гэхдээ дотоодын мөрдөн байцаалт маш чухал юм гэлээ. Сүйрлийн тухай Улс хоорондын нислэгийн хорооны илтгэлийг хүлээж авах аргагүй зүйл гэж польшийн ерөнхий сайд Дональд Тускагийн хэлснийг юу гэж үзэж байна гэж түүнээс асуухад Д.Медведев хэлэхдээ: Миний бодоход  энэ бол сэтгэлийн хөдлөл, Польш улсад байдаг дотоод улс төрийн бэрхшээлээс үүссэн сэтгэгдэл юм. Польш улс хэдэн хэсэгт хуваагдаад байна. Тэдний нийгмийн оюун санаа нь хуваагдсан байна. Энэ бол үнэхээр бодиттой эмгэнэл байсан болохоор ойлгомжтой бизээ. Харин энэ нь манай улсуудын харилцаанд нөлөөлөх ёсгүй. Улс хоорондын нислэгийн хороо болон мөрдөн байцаалтын дүнг улс төржүүлэхэд хүргэж болохгүй гэж хэллээ. Энэ сүйрлийн талаархи дүгнэлтээ ямар нэгэн улс төрийн тайлбаргүйгээр хийх ухаан, сэтгэлийн тэнхээ польшийн улстөрчидөд байгаа гэдэгт итгэж байна гэж Д. Медведев хэллээ.