ОХУ-тай харилцаагаа төвхнүүлсний төлөө Украин улсын тусгаар тогтнол алдагдаагүй гэж тус улсын ерөнхийлөгч Янукович үзэж байна. Өнгөрсөн баасан гаригт түүний Киевт хотод орон нутгийн сэтгүүлчидэд өгсөн ярилцлагаас энэ нь тодорхой болжээ. “Хэрвээ бараа эргэлтийн хэмжээ 13 тэрбум доллароос 40 тэрбум долларт хүрээд байхад тусгаар тогтнолын зарим хэсэг алдагдсан гэж үзэж байгаа бол би ойлгохгүй байна. Тэгвэл энэ тухай арцагчид надад хэлээд өгөлдөө. Энэ жил бид ОУ-тай худалдааны эргэлтээ 72%-иар нэмэгдүүллээ. Яаж нэмэгдүүлвээ? Манай хоёр улсын хооронд байсан хурц асуудлуудыг арилгасны хүчинд бид нэмэгдүүлсэн юмаа гэж Янукович мэдэгдлээ. ОУ-д, хийн үнэ дээр буулт хийсний хүчинд Украин улсын эдийн засаг хөл дээрээ зогсож чадлаа гэж ерөнхийлөгч тэмдэглэлээ.