Инновацийн төв Сколково, 767,5 сая рублийн улсын тэтгэмж авна. Энэ хөрөнгийг төсвөөс гаргаж өгөх захирамжид ерөнхий сайд Владимир Путин гарын үсэг зурлаа. Өндөр технологийн салбарын төслүүдийг санхүүжүүлэхэд эдгээр хөрөнгийг зарцуулна. Тэргүүлэх чиглэлийн шинжлэх ухааны боловсруулалтыг хийгээд зогсохгүй эдгээрийг арилжааны үйл ажиллагаанд шилжүүлж үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь Сколково төвийн үндсэн зорилт юм. Энэ төв, эх орны эдийн засгийн шинэчлэлтэд гол үүрэг гүйцэтгэх ёстой. Сколково төвд татварын болон гаалийн хөнгөлөлттэй горим болон гадаадын мэргэжилтнүүдэд тааламжтай нөхцлийг бүрдүүлж өгсөн.