Гариг дэлхийн тэрбум гаруй католик шашинтнууд өнөөдөр Барууны, Григорианы хуанлигаар хамгийн гол баяр Христосын мэндэлсэн өдрийг тэмдэглэж байна. Лютеране, протестантууд болон Орос, Серб, Иерусалим, Гүржээс бусад Үнэн алдартны сүм хийдүүд тэдэнтэй нэгдэн тэмдэглэж байна. Орос, Серб, Иерусалим, Гүржийн сүм хийдүүд Юлианы буюу Византын хуанлигаар 1-р сарын 7-нд энэ баярыг тэмдэглэдэг юм. Католик шашинтнуудын баяр ёслолын гол төв нь Ватикан болдог билээ. Урьд шөнө Ромын хамба лам Гэгээн Петрийн сүмд христосын мэндэлсний ном хурлаа. Христосын мэндэлсэн өдрийн баярыг тэмдэглэж байгаа бүх христос шашинтуудад, Бүх Оросын болон Москвагийн тэргүүн хамба Кирилл өнөөдөр баяр хүргэлээ.