Эх орны тэргүүлэх гурван телевизийн компаний удирдагчид өгсөн түүний “Оны дүн” ярилцлагыг үзсэн бүх хүнд ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев талархал илэрхийллээ. “Оны дүнг” үзсэн бүхэнд их баярлалаа. Та бүхний минь санал надад маш чухал. Төрийн тэргүүний Твиттертээ бичснээс иш татаж “Интерфакс” ингэж уламжиллаа. “Оны дүн” ярилцлагадаа Д.Медведев, ОУ-ын эдийн засгийн өсөлт, нийгмийн хүрээ, аюулгүй байдал, гадаад, дотоод бодлого зэрэг асуултуудыг хөндсөн билээ.