Өнөөдөр Өвлийн өвгөн өөрийн нутаг Их Устюгээсээ оросын нийслэлд хүрэлцэн ирнэ. Өвлийн илбэчин маань, бяцхан москвачуудтай уулзах, улс орны төв гацуур модыг асаах зэрэг маш чухал ажилтай явна. Зуун жилийн настай 30 метр өндөр үзэсгэлэнтэй сайхан гацуур модыг Кремлийн Соборын талбайд байрлуулсан бөгөөд Өвлийн өвгөн аавийг л хүлээж байна. “Кремльд болох Өвлийн өвгөн аавтай уулзах ёслолын ажиллагаанд оролцохоор хүрэлцэн ирсэн хүүхэд томчууд Соборын талбай дахь төв гацуур модны дэргэд цугларах болно. Өвлийн гол илбэчинг хүлээж байх зуур зочдыг, тусгай зориулалтын шинэ жилийн хөтөлбөр бэлтгэсэн  “Охочие комедианты” хамтлаг хөгжөөх болно. Цасан шуурганы эзэн нийслэлийн зүрх болсон газарт цав цагаан кабриолет машинтай ирнэ. Бэлэг дүүрэн илбийн уудны эзнээс гадна кабриолет машинд Өвлийн өвгөний ач охин Цасан охин, бяцхан хүү Шинэ жил хоёр хүрэлцэн ирнэ.