2010 он оросуудын хувьд  үрьдынхаас илүү нааштай үр дүнт дүүрэн жил болсон. Шинэ онд ахуй амьдрал бүр сайжирна гэдэгт тэд найдаж байна. Олон нийтийн саналыг судлах бүх оросын төвөөс энэ сард улс орныхоо бараг 150 хот тосгоны 1600 хүний дотор санал асуулга явуулснаар ийм дүгнэлт хийжээ. Шувтарч байгаа 2010 он халуухан жил болсон хэмээн оросын оршин суугчид үзэж байна. Олон нийтийн санал судлах бүх оросын төвийн мэдээлснээр, манай орны европын хэсгийг хамарсан зуны богчим хэт халуун, ойн түймэр олонхийн  хувьд оны үйл явдал болжээ. Үнэхээр бараг гурван сарын турш  40 хэм халуун болсон юм. Гэвч байгалийн эрс тэс хувирал санал асуулгад оролцогчдын үлэмж хэсгийн өөдрөг сэтгэлд нөлөлсөнггүй гэж дээрх төвийн дэд бүтцийн асуудал эрхлэсэн захирал Ольга Каменчук тэмдэглээд : «Энэ он хямралаас гарах он байсан. Хүмүүс илүү тайван байдалд аажмаар шилжлээ. Мэдээжээр тэд бүхнийг сайхан байна гэж үзэхгүй байна. Хямралаас өмнөх  байдалд хүрэх яагаа ч үгүй. Гэвч байдал аажмаар хэвийн болж байна гэв». Сергей Собяниныг Москва хотын засаг даргаар томилж, тэрбээр шийдэмгийн анхны алхам хийсэн нь тэмдэглэлт үйл явдлын нэг болсон. Түүнчлэн оросын хүн ам Орос 2018 оны дэлхийн  хөл бөмбөгийн аврага баг шалгаруулах тэмцээнийг зохион явуулах эрх авсан явдал болон саяхан нийслэлийн Манежная талбайд дэгдээсэн эмх замбараагүй байдал зэргийг дурдав. Энэ оны 3-р сард москвагийн метронд террорын  ажиллагаа болж улмаар, хоёр өртөөнд нийт 30 гаруй хүн амь үрэгдсэн эмэгнэлт явдлыг цөөнхөн хүн дурдсан нь сонирхол татлаа. Энэ нь хүмүүс саяханы үйл явдлуудыг л санаж байгаатай холбоотой байх. Түүнээс гадна  сэтгэл зүй нөлөөлсөн бололтой  гэж  оросын Олон нийтийн санал судлах бүх төвийн  захирал  Валерий Фёдоров үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Энэ нь хумуус өөрсдийн хүч хэрэгслээр няцааж чадахгүй аюулыг мартаж, эргэн санахгүйг хичээж байгаатай холбоотой. Тэд сэтгэл зовоосон зүйлийг мартахыг  хичээдэг гэв».      Ерөнхий сайд Владимир Путин гурван жил дараалан оны шилдэг улс төрчөөр тодорллоо. Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн рейтинг  ч мэдэгдэхүйц нэмэгдэв.  11-р сард Виктор Черномырдин таалал төгссөн явдал оны том гарз болсон гэж олонхи хүмүүс үзэж байна. Оросын хүн ам түүнийг сүүлийн 20 жилийн төрийн гарамгай зүтгэлтэн хэмээн үзэж байна. Олон нийтийн санал судлах бүх оросын төвийн мэдээлснээр  оросын хүн ам шинэ жилийн өмнө сайхан сэтгэлтэй байна. Ирэх он гэр бүлд нь сайн сайхан болно гэдэгт асуултад оролцогчдийн 62 хувь нь, Орос  Улс амжиллаар арвин байна хэмээн хоёр хүний нэг нь үзэж байна. Өвлийн өвгөнөөс хүсэх хүсэлтийн  гэвэл, санал асуулгад оролцогчдын их энх нь эрүүл энх байж, хөрөнгө төгрөгтөй байхыг хүсч байна.