Солонгосын хойгийн байдал хяналтнаас гарах аюултай боллоо. Өмнөд Солонгосын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэн “ариун дайн” эхлэхэд бэлэн байна гэж БНАСАУ-ын Ардын зэвсэгт хүчний яамны сайд Ким Ён Чхун бүхэнд дуулдахаар зарлалаа. Энэ айлтгал үгний цаана хэн байна, үүнийг юу гэж ойлгох вэ? Энэ асуултыг бид Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Дмитрий Мосяковт тавьсан юм: Хэр бодитой вэ гэдэг талаас нь энэ мэдэгдэлийг авч үзэхэд үнэхээр хэцүү. Хойд Солонгос бол хаалттай орон. Тус улсад болж байгаа дотоод улс төрийн бодлогын талаар зарим нэг дохио зангаанаас л таамаглаж болно. Ямарч тохиолдолд энэ бол түгшүүртэй мэдэгдэл. Илэрхий өдөөн хатгасан шинжтэй Өмнөд Солонгосын том хэмжээний хээрийн сургууль, Хойд Солонгосын идэвхижил зэрэг хойг дээр болж байгаа бүхэн харамсал төрүүлж байна гэлээ. Өмнөд Солонгосын зарим нэг улс төрчдийн умардынханд түрүүлж цохилт өгнө гэсэн мэдэгдэл, Хойд Солонгосын сайдын хийсэн мэдэгдэл энэ бүхэн хоосон үг байгаасай гэж итгэх л  үлдээд байна. Энэ хоосон үгэд нилээн үр дагавар бий гэж Алс Дорнодын хүрээлэнгийн мэргэжилтэн Ким Янг Вунг үзэж байна. Хоёр тал бие биенээ дайрах гэж байна гэж буруутгаж байна. Аль аль нь л зөв юм шиг. Хэрвээ хөрш улс нь тэдний хилээс холгүй 47 удаа цэргийн хээрийн сургууль хийвэл, америкууд болон өмнөдүүд дайрах бэлтгэл хийж байна гэж умардынханд өөрийн эрхгүй бодогдох байлгүй дээ. Цэргийн хээрийн сургууль гэдэг бол дайралтын бэлтгэл сургууль гэж үздэг. Нөгөө талаас Хойд Солонгос пуужин хөөргөж, цөмийн зэвсэг туршаад байхаар Хойд Солонгос дайрах гэж байна гэж өмнөдийнхэнд бас санагдаж байгаа байлгүй дээ. Энэ бүхний дүнд тал бүр өөрийгөө хамгаалах хүч чадалтай гэдгээ харуулахыг оролдож байна гэлээ. Нөхцөл байдлын хөгжил, болж байгаа үйл явдлуудаар дүүрэн байна. Өмнөд солонгосын хээрийн сургуулийн хариуд сарын өмнө БНАСАУ, өмнөд солонгосын Ёнпхёндо арлыг их буугаар буудсан. Энэ цагаас эхлээд Сөүл, Пхеньянд өөрийн сүр хүчийг үзүүлэхээ зогсоохгүй байна. Энэ долоо хоногийн эхээр Шар тэнгист өмнөд солонгос их бууны хээрийн сургууль хийлээ. Байлдааны хөлөг онгоц болон завь эсэргүүцэгч нисдэг тэрэг оролцуулсан тэнгисийн цэргийн хүчний гурав хоногийн хээрийн сургуулийг Япон тэнгист хийж байна. Үүний хариуд БНАСАУ-ын цэргийн байгууллагын тэргүүн, умардынхан хамгийн сүүлийн үеийн зэвсэг үйлдвэрлэх чадвартай гэдгээ мэдэгдлээ.Цэргийнхний энэ сөргөлдөөн хойг дээр байдлыг улам хурцадмал болгож байна. Энэ ажиллагааг зогсоохын тулд сонирхосон талууд тэвчээртэй байх ёстой. Ингэхгүй бол бүс нутгийн нөхцөл байдлын хөгжил урьдчилан харахын аргагүй болж мэднэ.