СДЗ-ийг хорогдуулах гэрээг батлах хуулийн төслийн эхний уншилтыг Төрийн Дум хүлээж авлаа. Энэ баримт бичгийн төлөө 350 депутат саналаа өгч, 58 депутат эсэргүүцсэн байна. АНУ-ын Конгрессын Сенат энэ гэрээг лхагва гаригт баталсан юм. Долоон жилийн дотор талууд цөмийн цэнэгт хошууг гуравны нэгээр буюу 1550 нэгжээр, түүний тээгчийн тоог хоёр гаруй дахин хорогдуулахаар баримт бичигт заасан билээ. Америкийн Конгрессын сенат Гэрээг батлах тогтоолд хэд хэдэн нэмэлт тайлбар оруулсан юм. Америкийн тактикын цөмийн зэвсгийн нөөцөд байгаа “триада”, “диспаритет” цөмийн зэвсгийг шинэчлэх, ПДХ системийн хөтөлбөр, СДЗ хоёрын харилцан холбоо зэрэг зарчмын асуудлуудыг хөндсөн юм. Үүнээс болж Төрийн Дум өөрийн засварыг бэлдэж, тус гэрээг 3-н уншилтаар авч хэлэлцэх шийдвэр гаргасан юм.