Ирэх онд Орост автомашины дотоодын эрэлтийг  нэмэгдүүлэхэд 500 сая гаруй доллар зарцуулна. Аж үйлдвэрийн угсралтад  хөнгөлөлттэй хууль  тогтоож, үйлдвэрийн  зээлийн хүүг төлөхөд төрөөс дэмжлэг үзүлнэ гэж Владимир Путин мэдэгдлээ. Өчигдөр засгийн газар  Доод Новгородод оросын автомашины аж үйлдвэрийг ойрын арван жилд хөгжүүлэх төлөвлөгөөг  хэлэлцлээ.      Орост автомашины эрэлтийг идэвхжүүлэх зорилт  засгийн газар ба автомашин үйлдвэрлэгч салбарын үр ашгийг нэмэгдүүлэх шинэ шинэ арга барилыг эрэхэд хүргэж байна. Автомашины аж үйлдвэрийг хөгжүүлэх төрийн стратегийн дагуу дэмжлэг үзүүлэх  цогц  арга хэмжээ авахыг Владимир Путин тэмдэглэн хэлээд:  «Эдүгээ энэ салбар сэргэн хөгжиж байна. Хямралын  хариуд шуурхай арга хэмжээ авахаас эхлээд урт хугацааны цогц зорилт тавихад шилжих боломжтой болсон.  Эдгээр зорилт юуны түрүүнд  хөрөнгө оруулалт, технологийн шинэтгэлтэй холбоотой. Эдүгээ 600 мянга орчим хүн  автомашин угсрах дамжлагад ажиллаж байна. Мөн түүнчлэн 3 сая орчим хүн үйлдвэрлэлийн холбогдолтой  салбаруудад ажилладаг. Бид энэ салбарыг тууштай хөгжүүлэх зорилгоор болмжтой бүхнийг хийх ёстой  гэлээ». Тухайлбал  угсралтын хөнгөлөлттэй дэглэм автомашины эцсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд туслана. Одоо үйлдвэрлэл жилд 25 мянган машинаас эхэлдэг. Ийм хэр хэмжээ хангалтгүй болсон нь тодорхой. Орос хүчирхэг инженерийн байгууламж бүхий орчин цагийн шинэ томоохон үйлдвэрийг бий болгохыг сонирхож байна. Автомашины эд анги үйлдвэрлэж буй компаниудад зээлээ төлөхөд нь  хөнгөлөлт олгоно. Хямралын үед тэд зээлийн хөрөнгөө гол төлөв санхүүгийн байдлыг тогтворжуулахад зарцуулсан. Одоо олсон хөрөнгөө  шинэтгэлд биш зээлийг төлөхөд чиглүүлж байна. Засгийн газар эдгээр зардлыг хэсэгчлэн даахад бэлэн байна. Дэлхийн тэргүүлэх нэгдлүүдтэй  хамтарсан шинэ шинэ үйлдвэр байгуулах болон одоо байгаа тийм үйлдвэрүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэх нь автомашинй аж үйлдвэрийг хөгжүүлэх гол чиглэлийн нэг билээ. Жишээ нь «Даймлер» концерн 100 сая евро «Мерседес» автомашины үйлдвэрлэлд нэмж оруулах бөгөөд шведийн «Вольво» оросын үйлдвэрийн хөгжилд бас 150 сая еврогын хөрөнгө оруулах юм. Оросын автомашины аж үйлдвэр  дэлхийн тэргүүлэх компаниудтай  хамтран ажиллах нь зайлшгүй чухал  гэж Орчин цагийн хөгжлийн хүрээлэнгийн шинжээч Никита Масленников үзэж байна. Тэрээр хэлэхдээ : «Тэгснээр манай үлдвэрүүдын чадавхийг ашиглан шинэ ангилалын автомашин үйлдвэрлэж болно. Түүнчлэн үйлдвэрлэлийн шинэ үеийн стандартад ойртох, цоо шинэ технологийг ашиглах боломж бий болно. Автомашины тэргүүлэх компаниудтай хамтран ажиллаж, дэлхийн автомашины аж үйдвэрийг манлайлах үр дүнд хүрч чадна гэлээ». Эрх баригчид болон автомашины концернууд оросын техникийн үйлдвэрлэлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх бодолтой байна. Тэгснээр юуны түрүүнд дотоодын зах зээлийн хэрэгцээг хангаж, ДХБ-д элсэхтэй холбогдуулан оросын бүтээгдэүүний өрсөлдөх чадварыг бэхжүүлнэ. Түүнээс гадна энэ салбар нийгмийн чухал үүргийг биелүүлж, ажлын шинэ шинэ орон тоог бий болгох юм. Энэ нь автомашины аж үйлдвэрийг хөгжүүлэх стратегийн үндсэн зорилт билээ. Зах зээлийн таатай орчинд автомашины  салбар үсрэнгүй хөгжинэ.