СДЗ-ийг хорогдуулах тухай гэрээг АНУ-ын Конгрессийн сенат баталсан явдал ОХУ, АНУ-ын хувьд түүхэн үйл явдал боллоо. Урьд шөнө утсаар ярилцсан ерөнхийлөгчид Д.Медведев, Барак Обама нар ийм саналтай байна. Одоо бүх хариуг Төрийн Дум өгөх ёстой. Хэрвээ энэ талаас урьд нь ямар нэгэн саад байгаагүй бол АНУ-ын Сенатын баталгааны тогтоолд засвар оруулсан явдал СДЗ-ийн тухай гэрээний цаашдын хувь заяаг бүрхэг болгож мэднэ. ОХУ-ын Төрийн Думын депутатууд өнөөдөр СДЗ-ийг хорогдуулах тухай гэрээний хуулийн төслийн анхны уншилтыг хэлэлцлээ. Хуулийг батлах саналтай байгаагаа “Нэгдсэн ОУ”,“Шудрага Орос орон” намууд илэрхийллээ. СДЗ-2 гэрээний хугацаа дуусснаас хойш одоог хүртэл энэ асуудал зохицуулалтгүй байгаа тул гэрээ маш чухал гэж Нэгдсэн Орос улс намын гишүүн Дмитрий Вяткин манай радиод ярилцлага өгөхдөө мэдэгдээд: Энэ шинэ гэрээг батлах нь юуны өмнө ОХУ, АНУ-ын болон бүх дэлхийн  ашиг сонирхолд нийцэж байгаа гэдэг нь бүхэнд ойлгомжтой. Үнэн чанартаа СДЗ-3 нь манай батлан хамгаалахын шинэ стратегийг амьдралд хэрэгжүүлэхэд ОУ-ын гарыг хүлэж байгаа тул энэ гэрээг заавал батлах ёстой гэлээ. ОХУКН, ОЛАН-ын бүлгүүд баримт бичгийг дэмжихээс татгалзлаа. Энэ хэлэлцээр ОУ-ын ашиг сонирхолд нийцэхгүй байгаа гэдэгт ОЛАН-ын дарга Владимир Жириновский итгэлтэй байна: Америкууд илүү давуу талтай байгаа учир СДЗ гэрээний төлөө саналаа өгөхгүй. Америкийн талаас энэ гэрээг биелүүлэхгүй, манай батлан хамгаалалт буурах болно. Бид тэртээ тэргүй маш олон зүйлийг устгаж, цөөрүүлсэн. Тийм учраас цаашдын алхамууд илүүднэ.Манай байр суурийг тооцон үзэж, биднийг хүндэтгэдэг байлгахын тулд хангалттай пуужинтай байх ёстой гэж тэр хэллээ. Коммунистуудын тэргүүн өөрийн намын байр суурийг тайлбарлахдаа, СДЗ-3 гэрээ ОУ-ын байлдааны хүчин чадлыг бууруулж байна гээд: Үүнээс гадна би сенатын засваруудыг анхааралтай ажигласан. Энэ гэрээг зүгээр л үгүй хийж байгаа засварууд ч тэнд байна лээ. Хэрвээ БН намынхан энэ гэрээг дэмжих юм бол ОУ-ыг Хар далайгаас Балтийн тэнгис хүртэл ПДХ системээр бүрэн бүрхэхийг оролцуулаад ПДХ системийг өргөн дэлгэрүүлэх 4 үе шатыг ерөнхийлөгч Барак Обама тэдэнд амласан. Ийм учраас энэ гэрээ ОУ-ын хувьд утгагүй болж байгаа юм. Одоо бид яаж хамгаалах вэ гэдгээ л бодох хэрэгтэй болоод байна гэж тэр хэллээ. ПДХ системийн тухай асуудал, СДЗ-ийн тухай гэрээг батлах хэрэгтэй гэж үзэж байгаа хүмүүст ч эргэлзээ төрүүлж байна. Америкийн сенатчид батлах тухай тогтоолд оруулсан засвар онцгой анхаарал татаж байна гэж Төрийн Думын Олон улсын харилааны хорооны тэргүүн Константин Косачев тэмдэглэээд: Стратегийн давшилтын болон стратегийн хамгаалалтын зэвсэглэл өөрөөр хэлвэл СДЗ, ПДХ систем хоёрын харилцан холбоог урьдчилан харж байгаа гэрээний удиртгалын хуулийн хүчийг америкийн сенатын нөхдүүд эсэргүүцэж байгаа явдал бидний санааг зовоож байгаа юм гэж тэр ярилаа. ОУ хатуу байр суурь баримтлаж байж СДЗ-ийн тухай гэрээний удиртгалд стратегийн давшилтын болон батлан хамгаалахын зэвсгэлэлийн холбоо харилцааг оруулсан билээ. ПДХ системийн хөгжилд ямарч хязгаарлалт тогтоохгүй ийм “харилцан холбоотой” байж л энэ гэрээг хүлээн зөвшөөрч болно. Ямарч тохиолдолд АНУ ПДХ системээ үргэлжлүүлэн хөгжүүлэх ёстой гэж зааснаараа америкчууд оросын парламентын гишүүдийг, гэрээний эрх тэгш байдалд эргэлзэхэд хүргэлээ.Үүний үр дүнд тус баримт бичгийг ОХУ-ын Төрийн Думд батлах ажиллагаанд хүндрэл учирлаа. Энэ баталгаа 3 уншилтаар явагдах ёстой, өвлийн амралт хүртэл нэг дэх уншилтыг л хэлэлцэх байх гэж Константин Косачев мэдэгдээд: Оросын хууль тогтоомжид тохирч байгаа, Төрийн Думын дотоод дүрэмд тусгасан үйл ажиллагаа бөгөөд бид хэзээч хэрэглэж байгаагүй зүйл юм. Бид энэ үйл ажиллагааг хийхээр болж байна яагаад гэвэл стандартын бус нөхцөл байдал бий болоод байна. Манай америк нөхдүүд баримт бичгийг ихээхэн ойлгож, олон мэдэгдэл хийж байж баталсан. Энэ бүхэнд  хариулт өгөхгүй байх эрхгүй. Энэ эрх тэгш байдлыг тэнцвэртэй байлгахын тулд бид хоёр дахь удаагийн уншилтаар мэдэгдэлийн талаарх депутатуудын хувийн санал санаачлага, тайлбар, нэмэлт тайлбаруудыг бэлтгэх ёстой гэлээ. ПДХ систем болон СДЗ-ийн гэрээ хоёрын хоорондын хэлхээ холбооны талаархи Москва, Вашингтоны санал зөрөлдөөнийг арилгахын тулд Европ тивд ПДХ хамтарсан секторын систем байгуулах тухай оросын санал тус болж мэднэ. Энэ салбар дахь оросын саналд Барууныхан урьдчилсан байдлаар нааштай хандаж байна. Одоохондоо яг тодорхой хариулт алга байна гэж шинжээчид үзэж байна. ПДХ системийн хүрээн дэх энэ маргалдаан, дэлхийн стратегийн аюулгүй байдалд амин чухал СДЗ-ийн тухай гэрээний үйлчлэж эхлэх хугацааг хойш нь татаж магадгүй.