Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр пүрэв гаригт сүүлийн хоёр жилийн хамгийн дээд цэгт хүрлээ. Эдийн засаг өсч байгаатай холбогдож “хар алтны” хэрэгцээ өснө гэдэг итгэл болон АНУ-ын эдийн засгийн статистикын үнэлгээний эерэг үзүүлэлт дээр үнийн өсөлт гарлаа. Нью-Йоркын бирж дээр нефтийн үнэ 2 доллароор нэмэгдлээ.Тэнд нэг баррель нефтьд 92 доллар өгч байна.