СДЗ-ийг хорогдуулах тухай хуулийн төслийн анхны уншилтыг өнөөдөр авч хэлэлцэхийг депутатуудад Төрийн Думын олон улсын хороо санал болголоо. Ийм ажиллагаа нь оросын хууль тогтоомжид тохирч байгаа бөгөөд Төрийн Думын дотоод дүрэмд заасан байдаг юм гэж тус хорооны дарга Константин Косачев хэллээ. Тус хуулийн төслийг батлах ажиллагааг ирэх оны 1-р сард үргэлжлүүлнэ гэж Косачев үзэж байна. Хоёр тал 7 жилийн дотор цөмийн цэнэгт хошууг гуравны нэгээр түүний тээгчийг хояр дахин багасгахаар тус баримт бичигт заасан билээ.