СДЗ-ийн гэрээ, ойрын 10 жилийн  дэлхийн болон европ тивийн аюулгүй байдлын амин сүнс нь болно.  Өнөөдөр ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев оросын тэргүүлэх телевизийн сувгуудаар өгч байгаа ярилцлагадаа ингэж мэдэгдлээ. Энэ баримт бичигт гарын усэг зурсан явдал улирч байгаа жилийн нэг дүн гэж тэр ойлгууллаа. Д.Медведев, Барак Обама гэрээг батлуулж чадлаа гэж магтаад, америкийн төрийн тэргүүн амалсандаа хүрдэг хүн гэж мэдэгдлээ. “Ерөнхийлөгч Обаматай ажиллахад маш амар” байна гэж ОУ-ын төрийн тэргүүн нэмж хэллээ. “Тэр хүнийг сонсож чаддаг, хүнд сонсгож чаддаг, ямар нэгэн хуучинсаг үзэлд баригддаггүй, зарчмын хувьд иймэрхүү нөхцөл байдалд хариулт өгч байгаа хүн юм. СДЗ, ДХБ, атомын хамтын ажиллагааны нэг чухал хэлэлцээрийг батлах эсвэл олон улсын хамтын ажиллагааны асуудлаар ер нь амалсан бүхнээ биелүүлж чаддаг хүн юм” гэж Медведев онцлон тэмдэглэлээ. Обама “өөрийнхөө ажлыг чанартай сайн хийсэн” гэж ерөнхийлөгч тэмдэглээд, Христосын мэндэлсэн өдрийн баяраар тав тухтай амрахыг түүнд хүслээ.