ОУ-ын улирч байгаа жилийн гол дүн бол эдийн засгийн хямралаас гарах явдал гэж ерөнхийлөгч Д. Медведев үзэж байна. “Даяарчлалыг хамарсан эдийн засгийн хямралаас гарах нь нэгдүгээрт удаан үргэлжилж магадгүй үйл явдал, тэгэхдээ бидэнд маш чухал юм” гэж Д. Медведев өнөөдөр холбооны гурван сувгийн удирдагчидтай хийж байгаа ярилцлагадаа мэдэгдлээ. Энэ жил “уналт” зогсож, “нилээд тогтвортой өсөлт” эхэллээ гэж тэрээр хэллээ. “Бид ДНБ-ий 4%-д хүрээд байна. Энэ өсөлт бол бидний хувьд зөвхөн стандартын өсөлт биш энэ өсөлтөнд манай эдийн засгийн шинэчлэлийн элементүүд цаашилбал амьдралын шинэчлэл мэдрэгдэж байгаа юм биш үү” гэж ерөнхийлөгч нэмж хэллээ.