ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев пүрэв гаригийн шөнө дөлөөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярилцлаа. АНУ-ын Сенат СДЗ-ийг хорогдуулах тухай шинэ гэрээг батлах ажлыг дуусгасан тухай голлон ярилцлаа. Өнгөрч байгаа жилийн орос, америкийн хамтын ажиллагааны дүнг төрийн тэргүүн өндөр үнэллээ. Харилцан хамтын ажиллагааны урагшлан ахих хөгжлийг үргэлжлүүлэх тал дээр хоёр тал хатуу байр суурь баримтлаж байна. АНУ-ын Конгрессийн Сенат лхагва гаригт СДЗ-ийг хорогдуулах тухай гэрээг баталсан билээ. Хоёр улсын ерөнхийлөгч 4-р сарын 8-нд Прага хотноо тус гэрээнд гарын үсэг зурсан юм.