Бага, дунд бизнэс эрхлэгчдийн нэгдлийн удирдагчтай ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин өнөөдөр уулзана. Газрын харилцаа, улсын мэргэжлийн хяналт, шалгалтын арга хэмжээ, борлуулалтын зах зээл дээр үйлдвэрлэгчдийг нэвтрүүлэх, бодит монополийн үнийн зохицуулалт, татвар зэрэг хувиараа үйлдвэр эрхлэгчидэд амин чухал асуудлуудыг хэлэлцэх болно гэж засгийн газрын хэвлэл мэдээлэлийн алба мэдээллээ. ОХУ-ын засгийн газар, хямралын эсрэг хөтөлбөрийн хүрээнд бага, дунд бизнесийг дэмжих хэмжээг нилээд нэмэгдүүлсэн билээ. Хөгжлийн банкны зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2009 онд хувиараа үйлдвэрлэл эрхлэгчдийн салбарт 30 тэрбум рубль чиглүүлсэн байна. Бас 10 тэрбумыг холбооны төсвөөс гаргаж өгчээ.