Өнөөдөр ерөнхийлөгч Д.Медведев улирч буй жилийн дүнг оросын тэргүүлэгч телевизийн сувгуудын шууд нэвтрүүлэгээр ярилцана. Нэвтрүүлгийн энэ хэлбэрээр тэр телевизийн сэтгүүлчидтэй 10-аад удаа уулзсан билээ. Сар бүр хамгийн цаг үеийн асуудлаар тайлбар өгч байсан  “Д.Медведевтэй ярилцах нь” цуврал нэвтрүүлгийг 2009 оны эхээр тэр өөрөө санаачилсан билээ. “Энэ жилийн ярилцлагын хувьд эдийн засгийн асуудлуудад бага анхаарал хандуулах байх” гэж Кремлийн хэвлэлийн албанаас тэмдэглэлээ. Улс орон дэлхийн санхүү эдийн засгийн хямралыг даван туулж байсан тул ноднингийн ярилцлагад эдийн засгийн асуудал давамгайлж байсан юм. Энэ жилийн хувьд нийгэм, улс төрийн асуултууд давамгайлах бол уу. “2010 оны чухал үйл явдлууд болон бидэнд тулгарсан асуудлууд, ирээдүйн тухай ярилцах болно гэж” ерөнхийлөгч “Твиттер” дэх өөрийн микроблогтоо бичсэн байна.”ОУ-ын ерөнхийлөгчтэй оны дүнг ярилцах нь” хөтөлбөр үд дунд эфирт гарах болно.